БНСУ-д цагийн ажил хийж байсан хоёр Монгол залуу усанд осолджээ
2015/08/06
Монгол Улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу 2015.08.04-ний 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолджээ.
Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн ажил хийж байгаад осолдсон байна.
Гадаад хэргийн яам талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ- руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ш.О гийн ар гэрийнхэн БНСУ руу явав. Харин Н.Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Батхүү · 2015/08/06
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Зочин · 2015/08/06
Um ma ni bad mi hum