ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчих боломжгүй гэдгийг Монголын автотээвэрчдийн холбооноос  мэдэгджээ. Автотээврийн хэрэгслээр тус улсыг зорих иргэдэд олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас зөвхөн жижиг суудлын тэрэг болон том оврын автобусанд л зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэлд онцолсон байна.


Энэхүү хязгаарлалт түр хугацаанд үйлчилнэ гэж байгаа ч чухам хэдий хүртэл үргэлжлэхийг тодотгосонгүй. Түүнчлэн энэхүү хязгаарлалт жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг хүсчээ. 

Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрөл бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй тул наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд  зөвшөөрөл олгохыг наймдугаар сарын 3-наас эхлэн түр зогсоожээ.

 

А.Ханд 

 

 

 

Эх сурвалж: www.new.mn