"Гадуур ажил олдохгүй хэцүү байна аа. Эдийн засгийн хямрал хаа сайгүй нүүрлээд байгууллагуудад орон тоо гарахгүй байгаа бололтой. Яаж ажилд орох вэ" гэсэн яриаг та ажил хайж байгаа танил, найз, хамаатан садангаасаа сонссон биз ээ. 

Ажилгүй хүн гэдэг нь насанд хүрсэн, хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа хүнийг хэлдэг. Тэгвэл хөдөлмөрийн яамны захиргааны статистик мэдээгээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод долдугаар сарын эцэст 11776 болж, өмнөх оны энэ үетэй харьцуулахад 3356 хүнээр буурчээ. 

Нийт ажилгүйчүүдийн 6388 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд аж. .Насны бүлгээр нь авч үзвэл нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 20.4 хувь буюу 2401 нь 15- 24 насны, 37.7 хувь буюу 4435 нь 25-34 насны, 22.3 хувь буюу 2629 нь 35-44 насны, 19.6 хувь буюу 2311 нь 45-аас дээш насны хүмүүс байна. Үүнээс харахад дундаж насны ид хийж бүтээх насан дээрээ яваа иргэдэд ажил олдохгүй байгаа нь ажиглагдав.

 

 

Судлаач Д.Цогзолмаа судалгааны ажилдаа Монголчуудын уламжлалт ойлголтоор насны ангилалыг дараахь

байдлаар тодорхойлсон байдаг. 

1. нялх үе /0-3/

2. балчир нас /3-7/

3. бага нас /8-12/

4. өөлийхүү буюу өсвөр нас /13-17/

5. орь залуу нас /18-25/

6. залуу нас /25-35/

7. идэр нас /35-45/

8. хижээл нас /45-60/

9. өтөл нас /60-80/

10. өндөр нас /80-аас дээш/ Уг насны ангилалаас үзэхэд хамгийн их ажилгүй байгаа иргэд нь залуу насанд хамрагдаж байна. 

Дүүргийн ажилгүйчүүд, УБ хотын дүнд эзлэх хувь

                   Дүүргийн ажилгүйчүүд, УБ хотын дүнд эзлэх хувь

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 20.2 хувь буюу 2373 нь Чингэлтэй, 16.9 хувь буюу 1987 нь Сүхбаатар, 14.3 хувь буюу 1688 нь Хан-Уул, 13.3 хувь буюу 1570 нь Баянзүрх, 12.7 хувь буюу 1495 нь Сонгинохайрхан, 9.3 хувь буюу 1091 нь Баянгол, 8.8 хувь буюу 1037 нь Налайх, 3.7 хувь буюу 440 нь Багануур, 0.8 хувь буюу 95 нь Багахангай дүүрэгт тус тус амьдарч байна.

Энэ оны долдугаар сард ажилгүй 3054 иргэн шинээр бүртгүүлжээ. Харин бүртгэлтэй ажилгүй байсан 691 иргэн ажилд зуучлагдан орж, 2994 иргэн бүртгэлээс хасагджээ.

Түүнчлэн 26756 хүн дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажилд орохоор шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12.3 хувь буюу 2926 хүнээр өсчээ. 

Хөдөлмөрийн хэлтсээр 5009 хүн зуучлуулан ажилд орсны 2.3 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, 5.1 хувь нь төсөвт байгууллагад, 92.6 хувь нь компани, нөхөрлөл, хоршоо болон бусад газарт ажилд орсон байна. 

 

Х.Даваа