ЗТЯ-аас 160 ам.долларын сэтгүүлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа
2015/08/28
Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж багагүй ашиг олж байсан гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ.
Энэхүү ташаа мэдээллийн талаар Зам Тээврийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 16.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.