Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-нд сурагчдад хичээл заадаг уламжлалтай.

 

Тэрбээр долоо дахь удаагийн хичээлээ “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр заахаар төлөвлөжээ.

 

Ерөнхийлөгчийн теле хичээл маргааш 10:00 цагт орон даяар цацагдаж, эх орны өнцөг булан бүрт суугаа хүүхдүүдэд хүрнэ.

 

Өнгөрсөн жил “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/ сэдвээр хичээл зааж байсан билээ.