н.Ганзам хүүд 18 нас хүртэл үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулна
2015/09/04
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд төрөх дөхсөн эмэгтэй зорчиж яваад галт тэргэнд амаржсан тухай мэдээлсэн. Сонин тохиолдлоор галт тэргэнд мэндэлсэн хүүд Ганзам гэх нэр хайрласан нь мөн тодорхой болсон юм.
Тэгвэл бяцхан хүүд 18 нас хүртэл түүний гэр бүлийнхэнд үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн төв байранд болно.
УБТЗ-ын 66 жилийн түүхэнд галт тэргэнд мэндэлсэн 70 дахь тохиолдол нь энэ болж бүртгэгджээ. Мөн энэ үеэр "УБТЗ" ХНН 17.000 албан хаагчдынхаа цалинг 10% нэмэгдүүлсэн тухайгаа мэдээлэх юм байна. Энэ он гарсаар төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас цалингаа нэмсэн анхны тохиолдол энэ.
Зочин · 2015/09/15
Б.Ган-Эрдэм
Батзориг · 2015/09/04
Ганзам хүүд эрүүл энх өсөн торнихыг ерөөе. Ганзам гэдэг нэрийг би facebook-оор санал болгосон юм. Гэнзам хүүд дурсгалын зүйл, хүүхдийн хэрэгсэл хүртээхийг Эцэг Эх нь зөвшөөнө үү? facebook-оор холбогдого уу.