Өршөөлийн хууль: Шалгалт,сургалтанд хамрагдалгүй жолооны эрхээ сэргээж эхэллээ
2015/09/08
Өршөөлийн хууль өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж байгаа талаар хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл онцолсон. Гэвч яг бодитойгоор өршөөлийн хуульд хамрагдсан хүн байхгүй байсаар өдийг болгосон.
Тухайлбал, 2015 долдугаар сарын 2-ноос өмнө нь жолооны эрхээ хасуулсан иргэд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд хандахад “Удирдлагуудаас энэ асуудлаар чиглэл ирээгүй. Тиймээс өршөөлийн хуулиар нэг ч хүний эрхийг сэргээхгүй. Эрх сэргээлгэсэн тохиолдолд давтан шалгалт өгөх үү, эс өгөхүү гээд олон асуудлаар чиглэлд бидэнд ирээгүй” гэх тайлбарыг өгөөд байсан бол өчигдрөөс эрх сэргээгээд эхэлжээ. Ингэхдээ эрхээ хасуулсан иргэн биеийн байцаалтаа авч очоод л ямар ч шалгалт шүүлэггүй сэргээлгэж байгаа гэнэ.
Эрх сэргээлгэхэд шалгалт авна гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл албаны хүмүүс шалгалт авахгүй, жолооч нар биеийн байцаалтаа Лицензийн төвд авч очоод сэргээлгэж байгаа гэж мэдээллээ. Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас бөөн бөөнөөрөө ирж очер дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулж байна.
Тодруулбал, эрхээ хасуулсан 82000 жолоочийн эрхийг сэргээх ажиллагааг эхлүүлжээ. Өчигдөр л гэхэд Лицензийн төвд 1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэсэн байна. Өршөөлийн хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн байна. Эрх сэргээлгэхэд шалгалт авна гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл албаны хүмүүс шалгалт авахгүй, жолооч нар биеийн байцаалтаа Лицензийн төвд авч очоод сэргээлгэж байгаа гэж мэдээллээ. Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас бөөн бөөнөөрөө ирж очер дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулж байна.
Юутай ч хуулийн байгууллагынхан ямар ч уялдаа холбоогүй ажилладгаас өршөөлийн хуулийн хоригоос бусад заалт цаг хугацааны хувьд оройтож эхэлж байна гэх шүүмжлэлд өртөөд байсан ч ийн иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр хуулийн хэрэгжилтэнд анхаараад эхэлжээ.
Харин тэнсэн харгалзах болоод ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд эл ажил маргаашнаас эхлэх бололтой.
шаабар · 2015/09/08
Аштай юу даа. Хувийнхаа машиныг барьж чадахгүй хүнээр бариулах эсвэл хулгайгаар унадаг байсан олон хүн сэтгэл амар болж шүү.