Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
2015/09/10
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн энэ өдөр хүндэтгэдэг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын их хурлын дарга З.Энхболд тэргүүтэй албаныхан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд төрийн өндөрлөгүүдээс гадна УИХ, Засгийн газрын төлөөлөл, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын ахмадын холбоо, нийслэлийн Засаг даргын тамгын газар тэргүүтэй албаныхан оролцсон юм. Мөн эцэг, эх, өвөө, эмээгээ улстөрийн хилс хэргээр алдсан ахмад буурлууд ч хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон юм.
Дашрамд дуулгахад, энэ оны эхний хагас жилд л гэхэд иргэн, байгууллагаас цагаатгалын асуудлаар 30 орчим өргөдөл, гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлжээ.