26 мянган иргэн газар өмчлөх эрхтэй боллоо
2015/09/10
Газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн цахим бүртгэл өчигдөр өдөр 12.00 цагт дууссан. Энэ удаагийн бүртгэлээр нийт 147 мянган иргэн хүсэлт гаргаж түүнээс 26 мянга нь газар өмчлөх эрхтэй болсон байна. Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн хувьд маргаашнаас сонгосон байршлынхаа харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар өмчлөх эрхээ баталгаажуулах аж.
Баянзүрх, Хан Уул дүүрэгт сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд очно. Харин Сонгинохайрхан дүүргийн байршилд сонгогдсон иргэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд 27 дугаар хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулах аж.