Орон нутгийн зам дээр өвс ачсан авто машин шатжээ
2015/09/15
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Нийслэлд сүүлийн өдрүүдэд гал түймрийн 2, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлага иржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Улиастайн фрем”-ийн 20 тоотод иргэн М-н хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллажээ.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны дунд “Дарь-Эх”-ийн 23 дугаар гудамжийн 1509 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 04:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж, галыг унтраасан байна.
Орон нутгуудын тухайд, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутагт иргэн А-н 53-79 УБН дугаартай “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллажээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Шинэ өргөө хорооллын төв зам дээр иргэн Э-н 28-12 ХЭҮ улсын дугаартай “Донквин” загварын /700 боодол өвс ачсан/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 23:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.