Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 хороонд гэртээ харьж явсан иргэдийг айлган сүрдүүлж өмсөж явсан хувцас, гар утас, мөнгө зэргийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх хэргийг Төв аймгийн харьяат Улаанбаатар хотод суралцахаар ирсэн 18-20 насны М, Т, О, П нар нь бүлэглэн, иргэдийг хэрцгий аргаар зодож дээрэмдсэн аж. Гэмт этгээдүүдийг тус дүүргийн цагдаагийн дэд хэсгийн хэв журмийн цагдаа, ахлагч Х.Баттулга, дэд ахлагч М.Цэнд болон Авто эргүүлийн 113, 112, 67 чиглэлийн алба хаагчид хамтран эрэн сурвалжилж, баривчилсан байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.