ЦЕГ-аас баривчилгаа явагдахгүй
2016/04/11
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж байгаа. Энэхүү нэгжлэгийг хуулийн дагуу хийж байгаа бөгөөд Баялгийн хувь ХК, Түмэнхишигтэн ХХК-д прокурорын зөвшөөрөлтэйгээр явуулж байгаа юм.
ЦЕГ-аас "Ерөнхийдөө хоёр компанийг шалгах зорилготой нэгжлэг хийж байгаа юм. Үймээн дэгдэх вий гэсэн үүднээс цагдаагийн бие бүрэлдэхүүнээр хамгаалалт авсан. УИХ-ын гишүүний албан өрөөнд дайран орж хуулийг зөрчөөгүй. Баривчилгаа хийхгүй ээ" гэлээ.
Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.