Б.Баатархүү: УИХ-ын гишүүний хувийн өрөөнд нэгжлэг хийгээгүй зөвхөн хоёр компаний санхүүд шалгалт хийж байна
2016/04/11
ЦЕГ-аас дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Б.Баатархүү "Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах хугацаанд Баялгийн хувь ХХК, Түмэнхишигтэн ХХК-ны санхүүгийн шалгалт хийх хэрэгцээ шаардлага гарсан. Үүнээс үүдэн тус хоёр компани нь Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг юм.
Нэгжлэгийн явцад аюулгүйн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэй явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Хуулийн дагуу нэгжлэгээ явуулж байгаа. УИХ-ын гишүүний өөрийнх нь хувийн өрөөнд нэгжлэг хийсэн үйлдэл бол байхгүй. Зөвхөн дээрх хоёр байгууллагын санхүүд шалгалт хийж байгаа. Баянгол зочид буудалд оффис нь байдаг учраас энд явагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.
зочин · 2016/04/13
сүртэй юм юу ч болоогүй ш дээ.женко өөрөө л очиж хавийн амьтан хүн үймүүлсэн ш дээ.хэн түүнийг дуудсан юм.түүний өрөөнд биш компанид л бид нар нэгжлэг хийсэн.шөнөөр ажилагаа явагддагүй
шаабар · 2016/04/11
Цагдаагийнхан өөрсдөө асуудлыг дэврээж олон нийтийг бужигнуулаад байгаа юм биш үү. Нэгжлэгээ шөнө дөлөөр хийчихнэ биз. Энэ бүхний цаана өөр л зорилго нуугдаад байна даа.
Зочин · 2016/04/11
Бүгдийн барьж хий.ард түмнийг хуурагсад