Бойтогтой жагсаал Зайсангийн бурхантай хөшөөн дээр болно
2016/04/16
Сүүлийн үед улаанбурхан, салхин цэцэг, менингококкт халдварын өвчлөлүүд гамшгийн хэмжээнд хүрч эхний гурван сарын байдлаар зөвхөн улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд амь насаа алдаад байна.
Мөн улсдаа цор ганц халдварт өвчний эмнэлэг болох ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн тоо хэвийн хэмжээнээс хэтэрч ачааллаа даахгүй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ээжүүд "Бойтогтой жагсаал"-ыг г “Ээж бүхний дуу хоолой” ТББ -аас зохион байгуулах болсон тухайгаа өчигдөр дуулгасан.
Тэгвэл энэхүү тайван жагсаалыг Чингисийн талбай дээр хийлгэх зөвшөөрлийг өгөөгүй аж. Иймд Зайсангийн бурхантай хөшөөн дээр өнөөдөр 17:00 цагаас цуглахаар болжээ. Уг жагсаалыг улаан бурхан өвчнөөр хорвоог орхисон бяцхан үрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, олон нийт эрх баригчдын анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилготой аж.
Зайсангийн бурхантай хөшөөн дээр жагсаалд оролцохоор та бүхэн очихдоо лаа, зул, шүдэнзтэй очихийг уриаллаа.