БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо энэ сарын 27-ны өдрийн 17.45 цагийн орчимд дэлбэрэлт болж нэг хүн нас барж, долоон хүн шархадсан байна.

Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдэв. Уг дэлбэрэлтэд Монгол Улсын иргэд өртсөн байж болзошгүй гэж байсан ч Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.