Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой энэ жил 60 сая хүрэх төлөвтэй байгаа гэсэн тоог холбогдох яамнаас өгсөн. Үүнээс харахад Монгол улс хүн амаасаа 20 дахин олон малтай гэсэн үг юм. Биднийг "махчин" Монголчууд гэдэг.

Махаа л идэхгүй бол хооллосон болдоггүй зантай улс. Гэтэл өнөөдөр бид махчин гэсэн тодотголооо гээж цагаан хоолтон болох л тун чиг ойртоод байна. Бараг зарим нь болчихсон ч байж мэднэ. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр махны vнэ магнаг болж, үүнийгээ дагаад өргөн хэрэглээний барааны vнэ өсч байгаа нь махнаас өөр юм иддэггvй монголчуудын хувьд амьдралгүй болсонтой ялгаагүй гэлтэй. Сүүлийн саруудад махны үнэ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байна. Өнгөрөгч долоо хоногт нэлээдгүй хэдэн төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл энэ сарын 04-ний байдлаар мөн л өсчээ. хонины ястай нэг килограмм мах дунджаар 7200 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 15 төгрөгөөр нэмэгдэж. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 285 төгрөг, хонины цул мах 40 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Харин сүлжээ дэлгүүрүүдээр үнээс үнэтэй байгаа юм. Тухайлбал, номин супермаркетад үхрийн цул мах нэг кг нь 10 мянган төгрөгөөр худалдаалж байв.

 

60 сая толгой малтай улс байж нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа гэхээр бухимдал төрөхгүй байхын арга алга. Махны үнийг малчид биш ченж нар тогтоодог болох нь намрын махны хямдралын үеэр мэдрэгдсэн. Намар оюутан, сурагчид хичээл сургууль нь цуглаад ирэхээр л махны үнэ огцом унадаг. Хөөрхий муу малчид оюутан, сурагчдынхаа хичээлийн хэрэгсэл, төлбөрийг нь бэлтгэх гэж хэдэн цаасаар малаа солих эрэлт ихэсдэг юм. Үүн дээр нь дөрөөлж ченж нар махыг хямд үнээр авч өөрсддөө ашигтай ажилладаг. Гэтэл малчид намраас өөр улиралд малаа олон тоогоор нядлах эрх байхгүй. Тэд банкны барьцаанд хэдэн малаа тавьж туугаад зээл авчихна. Малчид малаа барьцаалж зээл авсны болохоор тэр болгон махлаад байдаггүй гэдгийг нэгэн малчин хэлж байв. Үүний улмаас мах хомсдох нэг шалтгаан болдог аж. Ингээд л ченж нар махны үнийг хэдийд өсгөж, буулгахаа сайн мэддэг бололтой дог оо.

 

 

Х.Даваа