С.Баярцогттой холбоотой дансны талаар Швейцарын дээд шүүхээс ирүүлсэн тайлбар
2018/03/22
2016 оны 8 сард 18 нд БНХАУ-ын иргэн “А”-ын “С” компанийн дансанд нийт 45 сая USD гүйлгээг мөнгө угаасан, авилгал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.
Швейцарын шүүхээс БНХАУ-ын иргэн “А”-г мөнгө угаасан гэж үзэж 2016 оны 11 сарын 9 нд түүний эзэмшлийн 1,826,156 USD болон 17,007 1180 USD үлдэгдэл бүхий данснуудыг царцаасан.
БНХАУ-ын иргэн “А” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны 3-р сарын 2 өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж 70.3 зүйлд заасны дагуу мөнгө угаасан гэж үзэн 7 жилээр 97 дугаар зүйлд зааснаар авилгал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар данснуудыг царцаах шийдвэр гаргасан байна.
Давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэжээ.
МӨНГӨ УГААСАН
БНХАУ-ын иргэн “А”-ын “С” компанийн дансанд 2008 оны 5 сард 10 сая ам доллар, 2008 оны 7 сард 10 сая ам долларын орлогын гүйлгээ хийгдсэн
Энэхүү 2 орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банк-нд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарласан.
Шүүхэд өгсөн тайлбартаа “D” компанийн хувьцааг “Е” компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзжээ.
АВИЛГАЛ ӨГСӨН
БНХАУ-ын иргэн “А”-ын “С” компанийн данснаас
2008 оны 09 сарын 30 өдөр С.Баярцогтын “Legend Plus Capital Limited” компанийн данс-руу 8,2 сая евро шилжүүлсэн.
2008 оны 12 сар болон 2013 оны 12 сард тус тус 670,000 евро болон 2,000,000
USD “Legend Plus Capital Limited”-аас С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн.
201 Зоны 12 сар болон 2014 оны 1 сард С.Баярцогт БНХАУ-ын иргэн “А”-руу 674,000 евро болон 1,489,00 ШБ шилжүүлж, дансандаа 2,5831Ш) той үлдсэн
БНХАУ-ын иргэн ”А”-ын С компаниас Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн дансруу шилжүүлсэн нь тогтоогдсон.
С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн яамны сайд байсан бөгөөд сайд байх хугацаандаа Рио Тинто компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
2011 онд Рио Тинто компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авилгал өгсөн хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.
Монгол улс Рио Тинтотой хийсэн гэрээ нь харилцан ашиггүй байх үндэслэлтэй гэж Швейцарын дээд шүүх үзэж байна.
Энэхүү үйлдлүүд нь мөнгө угаалт, авилгын гэмт хэрэгт тооцогдоно
Орчуулга · 2018/03/26
Зарим юмыг жоохон буруу орчуулжээ. А-г бол Хятадын иргэн гэж яг тодорхой бичээгүй байсан. Мөн А-н компани бол С гэсэн юм байхгүй байсан. А гэдэг хүний данс руу С гэдэг компаниас 45 сая доллар нийтдээ орсон. Тэр С гэдэг компаний хувь эзэмшигч бөгөөд захирал хийдэг хүн нь харин хятад иргэншилтэй хүн гэж байсан. С -ээс А руу 45 сая, А -аас G (сангийн сайд) руу 8,2 сая шилжүүлсэн. G нь A руу буцааж шилжүүлэхдээ 674,000 евро болон 1,489,00 доллар мөн 2,583.68 ам доллар шилжүүлээд дансаа хаасан. Миний бодлоор А ази хүн , хятад хүн байх магадлал өндөр ,эсвэл өөрийнх нь хэлснээр монгол хүн байх.
Сар · 2018/03/23
Худалч
Зочин · 2018/03/23
Худалч
Сар · 2018/03/23
Худалч
зочин · 2018/03/22
Энэ Баярцогт ер нь эрүүл хүн мөн үү? Бид ийм хүнээр л удирдуулаад, удирдах ч гэж дээ, зальдаад яваад байсан, одоо ч зальдуулаад байгаа бус уу?