Төв аймагт Хятадын үйлдвэр ажиллаж эхлэх цаг мөч ойртсоор...
2014/02/20
Урин дулаан хавар цаг айлчлан айсуй. Үүнийг дагалдан өвөлдөө нам жим байсан зам барилга, үйлдвэрлэлийн газрууд их ажлын өмнөх бэлтгэлээ базаагаад тун завгүй.
Манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Түүнийг дагалдан барилгын түүхий эд, материалыг эх орондоо хямд төсөр үнээр үйлдвэрлэх асуудал ч яригддаг. Барилгын чухал түүний эд, материалын нэг нь цемент. Манайд цемент үйлдвэрлэдэг Дархан, Хөтөлийн зэрэг цементийн үйлдвэрүүд бий. Мөн дээр нь МАК тэргүүтэй томоохон компаниудын оролцоотойгоор Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд Цагаан суваргын болон Хөх цавын цементийн үйлдвэрийг /Дорноговь/ ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Эдгээр зорилтын дагуу “Монполимет групп” болон “МАК” зэрэг манай томоохон компаниуд дотоодын ордоо түшиглэн цементийн үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зөвхөн “МАК” компани гэхэд л Хөх цавын болон Олон-Овоотын шохойн чулуун ордыг түшиглэсэн жилд 500 мянгаас 1 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөжээ. Энэ нь монголчууд ойрын үед цементээр өөрсдийн хэрэгцээг бүрэн хангачихна гэсэн үг. Гэтэл төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх Хятадын “Улаан цемент”-ийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын Салхитын хөндийд бариулахаар болжээ.
Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ” гэсэн ч, үнэн хэрэгтээ Хятадын үйлдвэрийг дэмжихээр болж байх шиг. Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Лянь Хө” компани цементийн үйлдвэрээ энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар бэлтгэж байгаа аж. Манай улсын Ерөнхий сайд, холбогдох яамдын удирдлагууд ч энэ үйлдвэрт ихээхэн “найр тавин” хандаж байгаа мэдээлэл байна. Ингэж хандах болсны шалтгааныг өнгөрсөн намар БНХАУ-д айлчлах үеэрээ манай улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хятадуудын албаны хүмүүст “энэ үйлдвэрийг дэмжиж ажиллана” гэж ам алдсантай холбоотой гэж дүгнэх хүмүүс ч бас байна.
Эл үйлдвэрийг барих газрыг тухайн үед Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө Төв аймгийн ИТХын даргаар ажиллаж байгаа Ц.Мэндсайхан гэгч эрхэм хятадуудад анх олгосон гэдэг. Түүгээр ч зогсохгүй энэ хүн Төв аймгийн Сэргэлэн сумын газрыг сөөм газар ч үлдээлгүйгээр олгочихсон, товчхондоо бол түүнийг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Сэргэлэн сумыг “худалдчихсан” гэж нутгийнхан хэллээ. Ийнхүү монгол төр, орон нутгийн дэмжлэгтэйгээр хятадын цементийн үйлдвэр баригдахаар болж байна.
Ямартай ч монголын барилгын стратегийн чухал түүхий эд болох цементийг хятадууд хангахаар болж байх шиг. Энэ нь наанадаж барилгын үнэ ханшийг хятадууд тогтоох, цаанадаж монголын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулахуйц үйл явдал болж болзошгүйг холбогдох байгууллагууд нэгэнт анхаарах цаг нь иржээ.
“Лянь Хө” цементийн үйлдвэр нь Монголын хамгийн их салхины урсгал оршдог Салхитын хөндийд баригдаж байгаа нь их хэмжээний химийн элементийн тоосжилт үүсгэн, улмаар тэр нь салхины аясаар хөөгдөн Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумдын иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар дагуулж мэдэхээр байгаа юм.
Монголын цементийн бодлогыг “базах” хятадуудын “Лянь Хө” цементийн үйлдвэр нээгдэх өдөр дөхсөөр...
Э.Батхүү
Зочин · 2014/03/24
yrinhiilogch gej ***gnalaar hvn huurch nerd garsan manj argatai ***** yr ni odoogiin toriin tomchuud amia bodson olsoglongoor toriin tolgois garsan tsadhaa medehgvi ******nvvd boslogo gargaj ulsaa awray
Зочин · 2014/03/24
toriin tolgoigoo tsewerleyeee
Зочин · 2014/03/24
hvmvvsee boslogo gar*** ene ardchilal gej vhsen hytaduudiin huwid l ardchilal bh ardchilal gej yrisaar bgaal ene mongol sonoloo shdee
Зочин · 2014/03/24
bvgdeeree nillj temtseh vv harsaar bgaad ulsaa hytdad uusgah ymuu
Зочин · 2014/02/28
mongol xunii xuch xudulmur munguur ereen xot saixan bosson odoo tsemenend mongoliin mungu xytadiin kapital bolj muljlug urgeljilseer mongol yasan xuchtei ene xuch mungu xytdiin tuluu uurd zutgex zayatai
Зочин · 2014/02/28
Xao xao xy xy
Зочин · 2014/02/25
ug ni mongoldoo 1 uildber barig bgaa ni saihan yum gebch henii medeld org baigaagaa DEER suugaa tom darga nar min===== nudee neegeed chihee ongoilgood sons doo==== staan chin ARD TUMEN chin yariad bainaaaaaaa neg yum!!!!!
Монгол иргэн · 2014/02/24
Тэгээд хэний хэдэн үйлдвэр монголд ард түмнээ шулж байх ёстой юм бэ?Бас л нэг хэдэн монгол том компани уу? Монголчууд бид хэзээ монголчуудаа боддог байсан юм.Одоо бүх юмны үнээ хар даа. ТИЙМЭЭС МОНГОЛД ОЛОН ДОТНО ГАДНЫ ОЛОН ҮЙЛДВЭР БАЙВАЛ БОДИТ ҮНЭ ХЯМДАРНА. ТЭРЭНД МОНГОЛ ИРГЭН НАДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА.
lol · 2014/02/24
ene setguulchid hunii ****iig hedhen tsaasni tulu sn uhah yuma....
Зочин · 2014/02/23
төрийн толгойд авилгачид байхад яалтай ч билээ дээ
sbsb · 2014/02/22
dotoodoos avah geheer zogsood bna shude.
sbsb · 2014/02/22
demjij bna.
sbsb · 2014/02/22
xyatadin uildver bossoor, hutulin uildver zogssoor, hul garaa olohgui bujignasaar ene zasgiin bodlogo haaguur yavj bndaa.
Зочин · 2014/02/22
Энэ vйлдвэрийн ар талд нь женко Баттулга байгаа учраас хятадуудын ажил их хурдацтай урагшилж байгаа юм
Зочин · 2014/02/22
Зочин · 2014/02/21
yagaad setgegdel oruulahgui bna aa...
батбаяр · 2014/02/21
Нэгдэж болно шдээ
Батбаяр · 2014/02/21
Бас л нэг ****************** үүр уурхай баригдаж байгаа юм байна даа. Монгол улс тэднээс өөрсдийгөө хамгаалж чадах юм болов уу даа.
Зочин · 2014/02/21
зөвшөөрөл өгсөн хүмүүсийг шоронд оруулъя. Бүгдээрээ нэг нэгдээд үзэхүү
Зочин · 2014/02/21
Төрд гарсан малнууд ингэж байгаа юм бол хэдүүлээ ядаж чаддаг юмаа хийе. Цемэнтийг нь авахгүй байх хэрэгтэй. өөрсдийнхөө үйлдвэрээс авах хэрэгтэй
Монгол хүн · 2014/02/21
Үгүй яах вэ дээ олон үйлдвэр баригдаж л байг. Тэгвэл Цементийн үнэ буурах ёстой. Эс бөгөөс МАК, Монполимет зэрэг хэдхэн компани монополь үүсгэж баяжих гээд л чичрээд дайрна. Яг шатахуун импортлогч хэдэн компани шиг. Иймээс олон үйлдвэр босох нь зах зээлийн хууль шүү.
hahaha · 2014/02/21
udahgui ugiin mongol uls sununu ene bol gartsaagui unen uhej bsan huwiin erh ashigaa bodo****doos bolj amid bhdaa ulsaa muhhiig uzeh azgui huwitai hun dee bi