Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.  Харин жилийн өмнөөс  тус эмнэлгийн  өргөлтгөлийн  барилгыг зориулалтын бусаар ашиглахаар болсон билээ.

 Тиймээс  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг  та бидний нэрлэж заншснаар  “цэргийн госпиталь”-тай нэгтгэж  Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн  эмнэлэг /БХХСАХНЭ/ болгож орхисон.  Ингэж эмнэлгүүдийг нэгтгэхдээ Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI  болон CTI аппаратыг  эзэнгүйдүүлсэн юм.  Тэдгээр аппаратыг  өнгөрсөн  хугацаанд  ашиглалтад оруулж, хэвийн ажиллагаатай болгож, хянах ажлыг тус эмнэлэгт нийлүүлсэн  “Пролианс” ХХК  хариуцан ажиллаж байжээ. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд  тус  төхөөрөмж дэлбэрч,  утаа их хэмжээгээр гарч энэ үеэр  цагдаа нар хамгаалалтад авсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тухайн үед гарсан дэлбэрэлтийн дараа “Пролианс” ХХК-ийн  захирал  Б.Түмэнцог: "Манай байгууллага жил гаруйн өмнө 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлсэн, суурилуулсан. Ингээд хүлээлгэж өгөхөд бэлэн болоход Хууль зүйн сайдын  шийдвэр гарч  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг татан булгаж,  Хууль зүйн яамны эмнэлэгтэй нийлүүлсэн.  Бидний нийлүүлсэн  төхөөрөмжийг шинэ эмнэлэг рүү нүүлгэ, тэр үед нь бид гүйцэтгэж өгөөрэй гэсэн  яриа гарсан.  Тухайн үед нь бид олон янзаар тайбарлаж байсан боловч төрийн шийдэл нэг гарчихсан болохоор эргэдэггүй юм билээ. Гэхдээ бид нүүлгэж өгье, харин туслалцаа үзүүлээрэй гэж тохирсон. Нөгөө талаас бид тоног төхөөрөмж нийлүүлсэн нь  үнэн боловч өнөөдрийг хүртэл  эзэн нь хэн бэ гэдэг нь тогтоогдоогүй байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг татан буугдчихсан. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах болон хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийнх нь барилга ашиглалтад ороогүй. Тэгээд хүлээж аваагүй болохоор манай өмч биш  гээд халгаадаггүй. Өмчийн эзэн нь хэн бэ гэж Төрийн өмчийн  хороонд хандаж хүлээлгэж өгөх гэхээр  баланс балансдаа шилжүүлсэн бөгөөд шинэ эмнэлэгийн өмч, эмнэлэг ашиглалтад орохоор хүлээлгэж өгөөрэй гэдэг. Хамгийн сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмж эзэнгүйдчихээд байгаа. Бид нар мөнгөө хүлээн авсан. CTI бол 126 зүсэлттэй, хүнд үзүүлэх хор нөлөө бага, MRI бол хавдар, мэдрэл,  зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог. Ийм төхөөрөмж оруулж ирчихээд байхад өнгөрсөн хугацаанд ашиглаагүй.

Өнгөрсөн хугацаанд  бид инженерээ явуулж тоног төхөөрөмжиндөө хяналт тавиулдаг байсан.  Энэ хугацаанд хэд хэдэн удаа ноцтой асуудал гарсан байгаа.  Тухайлбал цахилгааныг нь тасалчихдаг.  MRI их хүчтэй соронз байгаа.  Тэр нь тогтмол халдаг болохоор хөргөхийн тулд шингэн гель хэрэглэж, түүнийг тогтмол эргэлдүүлж байдаг.  Ингэж эргэлдүүлж байгаа  шингэн гель 60 хувиас доошоо буурвал төхөөрөмж аюултай болж, автоматаар  гелиэ цацчихдаг юм. Анх ашиглахад бэлэн болоход хувийн  гелитэй байсан. Өөрөөр хэлбэл гелиг нь тогтмол байлгахын тулд 24 цагийн турш ажиллуулж байх ёстой юм.  Тэгтэл  бидэнд мэдэгдэлдгүйгээр гурваас дөрвөн удаа  цахилгаан тасарсны улмаас гель нь багассаар байсан.

 Ингэж багассаар  сая 9-р сард 56 хувь хүртэл багассан. Ийм байхад ажиллах ямар ч бололцоогүй.  Ийм үед нэг бол шингэн гели нэмэх эсвэл бүх шингэн гелиг гадагшуулах ёстой байдаг. Тэгээд хадгалалтын журамд оруулах ёстой байдаг.  Тэгээд шингэн гелиэ нэмэхээр болсон. Шингэн гель нь өндөр даралттай -260 гаруй градуст хадгалагддаг болохоор аюултай бараа гээд экспорт болон тээврийн нөхцөл асар хүнд байдаг. Цаг хугацаа шаарддаг" гэсэн юм.

Аль эмнэлгийнхэн харьяанд очих нь тодорхой байсаар Монголдоо цорын ганц тооцогдох аппарат тухайн үед маш их хэл дагуулсан.

“Сонгдо” эмнэлгийнхээс гурав дахин илүү хүчин чадалтай, 3,2 тэрбум төгрөгийн үнэтэй тус аппаратыг огт ашиглахгүй хадгалж байсан нь тун сонин. Энэхүү аппаратыг Монголд цөөхөн эмнэлэг хэрэглэдэг “Имрай” аппаратанд орохын тулд иргэд олон хоногоор хүлээж нэг удаад 320-350 мянган төгрөг төлдөг.

Гэтэл ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд ашигласан бол зургаан сардаа тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсныг албаныхан хэлж байсан удаатай. Харин тус аппарат юу ч авах эзэн оочих хаягтай боллоо. Тодруулбал, MRI  болон CTI аппаратыг  Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Аппаратыг зөөвөрлөхөд их хэмжээний зардал шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс онцолж байгаа. Учир нь, аппаратуудыг зүгээр нэг зөөвөрлөхгүй. Тусгай зориулалтын халаалтгүй өрөөнд агааржуулалтын системийн тусламжтайгаар хэвийн ажилладаг, соронзон орны хамгаалалттай байх ёстой. Мөн аппаратны тог тасарч болохгүй учир найдвартай эрчим хүчээр хангахын тулд нэмэлт үүсгүүр байрлуулах юм.

Х.Даваа