Өргөн хэрэглээндээ "дарлуулах" Монголчууд
2019/04/30
Монголчуудын эдийн засгийн чадавхи сайнгүй байгаа нь бодит амьдрал дээр олны нүдэнд бэлээхэн харагдаж буй. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ядуурал газар авсан. Үүнтэй тэмцэнэ гэж эрх баригчид удаа дараа ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авагдсангүй.
Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн 56.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгаа гарсан. Мөн хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоохдоо Улаанбаатар хотод 217900 төгрөг болж, өмнөх оноос 19300 төгрөгөөр нэмэгдсэн нь энэ. Харин Баруун бүсэд 190700, Төвийн бүсэд 187100, Хангайн бүсэд 194300, Зүүн бүсэд 187600 төгрөгөөр тус тус тогтоосон.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг. Тэгвэл бид ажилгүйлдлийн хажуугаар өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэх өргөн хэрэглээндээ дарлуулсан Монголчууд болчихоод байна. Үүнийг мэдээж, өрхийн орлого нь өндөр түвшинд байдаг айлууд мэдэхгүй. Дундажаас доогуур түвшингийн орлоготой олон мянган иргэд бий.
Үндэсний статистикийн хорооноос цалингийн дундаж хэмжээг их өндөр гаргадаг. Энэ нь цалин өндөр аж ахуйн нэгжийн үнэлгээгээр гаргадаг нь бас тэдний буруу биш. Өнгөрсөн долоо хоногийн гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.7 хувиар өсчээ. Өргөн хэрэглээний бараанд бидний өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг хүнсний бүтээгдэхүүн гэдгийг мэдэх биз. Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар нэг килограмм хонины /ястай/ мах дунджаар 8775 төгрөг, үхрийн /ястай/ мах 9621 төгрөг, үхрийн цул мах 11687 төгрөг, адууны /ястай/ мах 6697 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв. Томоохон захуудаар үхрийн цул мах нэг килограмм нь 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байх жишээтэй. Үүнээс гадна гурил, хүнсний ногооны үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.
Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдлээ гэх нь тэр. АИ-92 автобензин 1850-1960 төгрөгөөр борлуулагдаж эхэлжээ. Энэ сарын эхээр буюу дөрөвдүгээр сарын 8-наас АИ92 бензин литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэн 1770-1780 төгрөг үнэтэй байсан юм. Долларын ханшийг хазаарлаж чадахгүй 2600 давчихсан. Үүнээс илүү чангарчихгүй л байгаасай гэж иргэд нууцхан хүсэж суугаа. Гэтэл бензин, шатахууны үнийг бууруулна, Ажилгүйдлийг багасгасаж залуусаа дэмжиж ажиллана гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж гарч ирсэн эрхэм дээдсүүд таг дуугүй. Сандал, ширээний төлөө амиа өгөхөөс буцахгүй үзэлцэж байгаа төрхөө ард иргэддээ харуулдаг хэрнээ ам.долларын ханшийг буруулах эдийн засгаа дорвитой өсгөх асуудлыг ам нээж ярих гишүүн ганц ч алга.
Zochin · 2019/05/01
Tegj himiin hortoi nogoo idej bugdeeree uheed yahav dee. Hyataduud siviriig yamar bolgosniig haraa biz dee. Ter hyamdhan nogoog ard tumen l idne.
zochin · 2019/05/01
Tiimshuu yadaj ter hyataduudaar ni nogoo tariulaad hyamd nogoo ideh yumsandaa uursduu ajil hiihee bsnaas hoish hun ajil hiigeed ugii geed bhad hiilgehed yadag bnaa