Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна
2019/05/01
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ.
Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2019/05/01
ноцтой гэмт хэрэгтэн албан тушаалаа урвуулан ашиглан зөндөө хилс хэрэг хэлмэгдүүлэлт хийсэн авлигач сургууль соёл төгсөөгүй шалгах хүний бизнес булаадаг шунахай худалч барих нь зүйтэй
Зочин · 2019/05/01
яах гэж барьдаг байнаа хууль дүрмээр нь зөв хийхгүйдээ зүгээр л сүрийг үзүүлээд л
zochin · 2019/05/01
hahaha hurtsiig baraj ideh uu evgui gar sh de tomchuudiin buh bulhaig medej bga nuhur duu
Зочин · 2019/05/01
Этүүдэн шүү новшийг төв аймгийн подвалд аваачаад тэнэг болгоод өг