Халхын голын ойг тэмдэглэх гэж хамаг байдгаа барах хэрэг байгаа юм уу
2019/06/18
Халхын голын тулалдааны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Манайхан ОХУ-тай хамтран 80 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж эрвийх дэрвийхээрээ хэрэндээ л хичээж байх шиг байна. Халхын голын тулалдааны түүхт ойн баярт оросууд ч ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тулалдаан болсон Халх гол орчим, Сүмбэр суманд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Шинэ сум төслийг уг суманд хэрэгжүүлэх болсноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. “Роснефть” нийгэмлэгийнхэн Халх гол сумын бүтээн байгуулалтад найман сая евро хандивлах болсноо мэдэгдэж, дайны талбарт боссон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил хийж эхлээд буй. Энэ мэт уг ойн баярыг угтсан нүсэр ажил Дорнод нутагт цагтай уралдан өрнөж байна.
ХАЛХЫНГОЛЫН ТУЛАЛДААНЫ ТАЛААР...
Халхын голын тулалдааны тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ Японы эзлэн түрэмгийлэгчид манай орон руу халдан довтолсон, ЗХУ-ын цэрэг, зэвсгийн тусламжтайгаар дайснуудыг таслан зогсоосон гэсэн ягшмал ойлголт олонход нь бий. Мөн Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад Халхын голын дайн ихээхэн нөлөөлсөн ч гэдэг. Ийм үзэл суртлыг олон жилийн турш иргэдийн оюун санаанд нөлөөлөхүйц хэмжээнд бодлоготойгоор явуулж ирсэн. Тэгвэл орчин цагт энэ хэвшмэл ойлголт аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь, “Халх голын дайн том гүрнүүдийн геополитикийн тулгаралт байсан”, “Монголчуудад огт хамаагүй шахуу дайн байсан ч манай улсыг тулгаралтад хүчээр татан оролцуулсан” гэх мэт яриа цөөнгүй.
Үүнийг үнэн гэдгийг баталсан байх магадлалтай нэг зүйл нь Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн хэлсэн үг юм. Тэрээр “Орос, Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз. Үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм” гэсэн байдаг. Ерөнхий сайд асан П.Гэндэн энэхүү алдартай үгээ хэлэхдээ халамцуу байсан гэдэг. Түүний энэ үгийг ойр дотны нэгэн нь ЗХУ-ын тухайн үеийн удирдагчдад матаж байсан ч гэдэг. Эрдэмтэн судлаачид П.Гэндэнгийн хэлсэн дээрх үгийг эш татан Халхын голын тулалдааны талаар өдгөө ярих нь элбэг. Түүнчлэн түүхчид Халхын голын дайн бол дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотыг эвдлэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл байсан хэмээн үздэг. Ямар ч түүх домог, хэчнээн төрлийн яриа байлаа ч дайн болсон нь үнэн билээ.
Тулалдаанд 120-иод мянган хүн оролцсон, хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ойролцоо байсан гэдэг. Барагцаалсан тоогоор Орос, Монголын талаас 57 мянга, Япон, Манжийн талаас 60 мянга орчим цэрэг, дайчид уг байлдаанд оролцсон байдаг. Байлдааны үеэр амиа алдсан цэргүүдийн тоог нарийвчилж гаргаагүй байдаг ч дайны хөлд Монголын талаас 200-300 орчим хүн амь үрэгдсэн, ЗХУ-ын есөн мянга гаруй хүн алагдаж, 15 мянга гаруй хүн шархтаж, нийтдээ 27 мянга гаруй хүн ямар нэг хэмжээгээр хохирол амссан гэх баримт байдаг. Харин Япон улсын 7-8 мянган цэрэг амь насаа алдаж, нийтдээ уг байлдаанд 19714 хүний хохирол амссан гэх тоо бий.
Халхын голын тулалдааны түүхэн 80 жилийн ойг тэмдэглэхээр манай улс ОХУ-тай хамтран ажиллаж буй. Орос ах нар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хүрэлцэн ирж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр үеэр танк, онгоц, буу зэвсгийн үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй.Үүнтэй холбоотойгоор дайны талбар дээрээс олдсон зүйлсийг эрэн хайж байгаа, худалдаж авна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Ойтой холбоотой зохиогдох олон арван томоохон арга хэмжээний тов гараад байна. Гэхдээ оросууд манайд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярт яагаад ингэтлээ ач холбогдол өгч байгаа, цаанаа улс төрийн ямар ашиг сонирхол тээж байгааг хэн хэн маань одоохондоо ухаж ойлгоогүй л байна.Манайхан энэ асуудалд нөгөө л хүнээс юм гуйдаг ядуу хоосон зангаараа хандаж байгаа нь илт. Ойн баярыг ашиглан Орос ах нараас хэд гурван юм салгаад авчих санаатай гуяа алгадаж, хөөрч баярлалдан гүйлдэж буй өнөө л дүр зураг хаа сайгүй.
Эцсийн эцэст энэ үйл явдалд төр засгаас ингэтлээ ач холбогдол өгч, хөл алдан өргөн хүрээнд тэмдэглэх хэрэг байна уу. Энд Халх голд өрнөсөн тулалдааныг үгүйсгэж, харлуулах гэсэн бодол агуулаагүйгээ тодотгох хэрэгтэй. Харин энэ ойг тэмдэглэснээр гарч болох сөрөг үг дагавар байгааг шуудхан хэлэх нь зөв. Хамгийн наад зах нь Халхын голын тулалдааны 80 жилийн ойг тэмдэглэх нь орчин цагийн, даяаршсан дэлхий нийтийн өнгө аяст хэр таарч тохирч байгааг манай удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Мөн энэ арга хэмжээ манай улсын сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маш эрчимтэй явуулж байгаа гуравдагч хөршийн бодлоготой хэр нийцэж байгаа бол. Дээр нь мартаж болохгүй нэг зүйл бол монголчууд сүүлийн 20 гаруй жил Японы ард түмний тусламж, дэмжлэгийг хэчнээн удаа, хэр хэмжээгээр авснаа бодох хэрэгтэй. Тэд манай оронтой найрсаг, сайхан харилцаатай байж, олон зүйлээр тусалж, салбар бүрт харамгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Г
этэл тэр бүгдийг ор тас мартчихаад л зөвхөн нэг орны нөлөөнд хэт их автан хэн нэгнээс чихэр авчихаад учраа мэдэхгүй хөөрч, догдолж байгаа жаахан хүүхэд шиг байх нь хэр зохистой вэ. Өөрөөр хэлбэл, төр засгийн дэмжлэгтэй аливаа арга хэмжээ ардчилсан үзэл санаанд хор уршиг тарих зүйл болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байх ёстой. Одоогийн төлөвлөснөөр Халхын голын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлбэл цаашид олон улс дахь нэр хүнд, бусад хамтын ажиллагаанд хор хөнөөл нь хэрхэн сүүдрээ тусгах вэ гэдгийг дахиад тооцоолоход буруудахгүй. Монгол, Орос стратегийн түншлэлтэй. Хойд хөрштэйгөө сайдаж, муудсаар нөхөрлөж яваа арвин их түүх бий. Монгол, Япон хоёр ч ялгаагүй. Стратегийн хувьд иж бүрэн түншилсэн. Манай улсын хувьд иж бүрэн түншилж байгаа улс орнуудынхаа харилцаанд сэв суулгачихгүй явах нарийн бодлого хэрэгтэй болсны хамгийн тод илрэл энэ ойн баяр болж таарлаа. Тиймээс улс орондоо хохиролгүйгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, ашигтай.
Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж хамаг байдгаа барчихвий гэж гарчиг өгсөн нь зарцуулах хөрөнгө мөнгийг хэлсэнгүй. Төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн олон тулгуурт бодлого, үзэл санаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг гадаад харилцаанд гаргаж чадсан багахан амжилтаа баллаад хаячихвий гэсэн зовнил юм.
Э.Хүрэлбаатар
Эх сурвалж: Өдрийн сонин
Зочин · 2019/06/19
КККККК Социализмд нэг баатар хэрэгтэй байдаг тэр баатраар нь Монгол улсын баатар Д.Сүхбаатар,Л. Дандар нарын этгээдүүдийг зориуд тодруулан гаргаж ирсийн гэж солиот Со шүлсээ үсчүүлээд, Бөнжиг жомбого Бат-Үүл жомбогонон бөнжигнөөд л байдын Тэгсэн харин Арчилал гэгч физдаад Хазгар гэндэн гэдэг хулгайч хэрэгтэй баатараар нь тодорчихын аймаг алгасан хошуу гулгуулсан сайн эрийн тоонд ороогүйч хаяа хамараа гайгүй хулгайлчихдаг, мөр зэрэгцэн зүтгэж яваа нөхрийнхөө эхнэртэй нь явалдаж хэрүүл үүсгэсэн бөгсний донтой нэг амьтан байсан гэж дээхэн үеийн хөгшид ярьдаг байсын. Ямар сайндаа л Х.Чойбалсан гуай "Арвай хээрийн тэр хазгар хулгайчид хазаар ногт, чөдөр л таарна" гэж хэлсэн байхав дээ. Тэгээд доор бичээд байгаа "ардчиллын дууч шувуухай" дууч шувуухай байхдаа ч яахав дээ Хэрээ л гээч юун сайхан нэрэлдэгийн Гэндэн гуйн үгийг буруу газараа хэрэглээд л Хүрэлбаатар гээч хэрээ нь гуаглаад байгаан биш үү? КККК
Зочин · 2019/06/19
Тийм ээ үнэн хэлжээ. Яг үнэндээ Орос улсын үнэнч холбоотон байгаагүй бол доор бичсэнчлэн одоогийн Монгол улс байх байсын гэж үү? Саяхан Японы нэг Монгол судлаач эрдэмтэн Монгол улс Японд эзлэгдсэн бол өдийд Монгол улс гэж байхгүй байсан гэж хэлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьж бичсэнийг сонссон юм байна. Харин Хүрэлбаатар гэгч чинь Япон хүн юм уу? Монгол хүн юм уу? Ямар нэг байдлаар Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдалд аюул тулгарах үед Япон улс яахын яаж ч чадахгүй тээр хол арлаас хаагуур цэрэг нь орж ирээд туслахын бэ? Аюул нь хаанаас гэдгийг худалч хүнд өлгийтэй нялхас нь ч мэдэж байгаа. За үгүй гэхэд Халхын голд гадны түрэмгийлэгчидтэй тулалдаж амиа өргөсөн өвөг дээдэс тэдний үр хүүхэд юу бодож суугаа бол? Тэгээд ч тэр хулгайч худалч хазгар Гэндэн худлаа л хуцсан байна ш дээ? Тэгээд тэр дайн нь Орос Япон хоёрын дунд Оросын газар нутаг руу Япон түрэмгийлээд тэр дайнд бидний өвөг дээдэс очиж оролцсон гэх гээд байгаа муу? Ер Халхын гол аль уль улсын нутаг юм бэ? Хүрэлбаатар гэгч эрхэм ээ?асуумаар байна. Орос Япон хоёр байлдаж гэнэ тэрэнд нь Монгол улс сайн дураараа гүйж очоод оролцсон гэнэ гэх маягийн үлгэрийг ардчилагч нэр зүүсэн тэнэгүүд дандаа л тэгж гуцаж явахийн. Монгол улсын Мана уул гэж уул одоо хаа байдын бол? Халхын сүм одоо хаана байгаа вэ? Арлын самурай нарын гайгаар Монгол улсын энэ сайхан газар нутгууд одоо харийн газарт хамаарч байдгийм даа. Тийм л сүрхий юм бол тэдний гайгаар харьд олгогдсон газар нутгийг минь Япончууд чинь эргүүлээд өгчихөг л дээ? муу үхээрийн бичээчээ .Ардчилал гэгч ард түмний дайсан болсон гаж тогтолцооны дууч шувуухай Хүрэлбаатар гэгч физдаа минь
Зочин · 2019/06/18
МУУ ХАР НОХОЙ АРДЧИЛЛЫН ИЙМ БУЗАР УХУУЛГЫГ НӨГӨӨ "ХАЯ ЦААШ НЬ ЯПОНЫ УХУУЛГА" ГЭДЭГ ШИГ ЭНЭ БИЧЭЭЧЦЭНЦЭР Э.ХҮРЭЛБААТАРТАЙ НЬ ХАМТ ДАЛЛАГЫГ НЬ АЙЛТГАЧИХ ЮМСАН. ТҮҮХ, ТҮҮЭН АЧ ХОЛБОГДОЛЫН ТАЛААР НЭГ БОДООД ҮЗЭЭЧ ХАЛХЫН ГОЛЫН ЯЛАЛТЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР ЯПОНЧУУД ЯАЧИХ ГЭЭД БАЙГААН ТЭМДЭГЛЭЛЭЭ ГЭЭД СҮҮЛИЙН ХОРИОД ЖИЛ ТУСАЛЖ БАЙСНАА БОЛЬЧИХ ГЭЭД БАЙГААМУУ? ТЭГВЭЛ БИТГИЙ ХУЦ, СОЛИОР ГЭЖ ЧАМД ХЭЛИЙ. ОРОСУУД ЮУН ХОРИН ЖИЛ ДАЛАН ЖИЛ ТУСАЛЖ ОРЧИН ЦАГИЙН ЭРҮҮЛ МЭНД, СОЁЛ БОЛОВСРОЛ, АЖ ҮЙЛДВЭР ГЭЭД ОЛОН САЙХАН ЮМ БИЙ БОЛСИЙМДАГ. ХАРИН ЯПОНЫ ТУСЛАМЖААР ЮУ БАЙГУУЛСАН ЮМ БЭ?ОРОСУУДЫН ТУСЛАМЖААР БИЙ БОЛСОН ТЭР ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮЙЛДВЭР АЖ АХУЙН ГАЗРУУД ЧИНИЙ ЧАЛЧААД БАЙГАА НОХОЙ АРДЧИЛАЛ ЯАЖ УСТГААД ОДОО УЛСАА МӨХӨӨЖ БАЙГААГ ЮУ ГЭХ ГЭСИЙН МУУ ШААР МИНЬ
Зочин · 2019/06/18
Японы цэрэг арми ази тивыг бараг бүхэлд нь эзэлсэн бсн. Герман япон итал 3 улсын хэлэлцээрийг мэдэх ү. Бараг л дэмий байлдсан ухааны юм ярих гээд бнаа да. Чам шиг ийм улааныг харж урвадаг шарыг харж шарвадаг хүмүүсээс болж бид өнөөдөр ингэж амьдарч бга юм. Энэ дайнд оролцсоноор монгол улс 1948 онд тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. Тэр муулаад бдг сталин чинь яалтын гэрээнд америк англи гэх мэт улсад шахалт үзүүлж МОНГОЛ тусгаар улс шүү гэдгийг батлан харуулсан ийм том дайныг ингэж хэлж бдг чи монгол хүн мөн ү. Түүхээ сайн унш. Бага мэдэмхийр
Зочин · 2019/06/18
Нэг сумаа сайхан улгэр жишээ болгочихвол бусад нь дууриагаад цэвэрч нямбай, эргэн тойрны зулэг хашлага юманд гамтай ханддаг болбол хэрэгтэй юм биш уу. Оросууд бол хотынхоо талбайд тарьсан цэцэг, зулэг ногоод гамтай хайрлаж ханддаг, тавьсан сандал хээ угалз дурсгалт зуйлээ хайрладаг ард тумэн байна. Ер нь хэлэхэд их юманд гамтай , ном их уншдаг, эх оронсог тийм л юм байна штээ энэ оросууд.
matilda · 2019/06/18
Zochin · 2019/06/18
Temdeglej blonoo daruuhan bh hregtei ah dvv gh orosoos ilvv daisan gegdj bsan yaponchuud l bidend tusalj bn yaponchuudiin tus demiig hvrteegui ail ger hvn ulsiin salbar bhgui shu
Зочин · 2019/06/18
Бялдууч бууны нохой сайхан хуцах юм аа. Эх орныхоо төлөө амиа өргөсөн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж халх голын дайны ойг нижгэр тэмдэглэх хэрэгтэй