ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/
2019/07/08
3 сая гаруй хүн амтай Монгол улсын хүн амын тэн хагас нь ядуурлын түвшинд хүрчихсэн. Харин эрх баригчдын ихэнхи нь хөрөнгөө дийлэхгүй баяжсан гэвэл буруутахгүй. Энэ дүр зургийг гаднаас ирсэн жуулчин хүртэл ялгаад харчихаж чадаж байгаа нь бүүр ч ичмээр.
Гэтэл төрд суугаа зайрангууд нэгнээ сандлаас нь буулгаж өөрийн намынхаа хүнийг болгочих гээд үзэлцэх. Бүүр нам дотроо албан тушаалын төлөө үзэлцэж байх жишээтэй. Энэ юу ч биш бололтой. Ураг төрлөөрөө төрийн албыг хашиж яваа нь илчлэгдэж эхлэв.
Бандгар баян авгай нар баян хоосны ялгаа гэж орилолдох нь хэр шударга вэ? Монгол Улс 27 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Өнгөрсөнд өрнөсөн болохгүй бүхэн Үндсэн хуулиас үүдсэн юм шиг ойлголт, яриа хөөрөө газар аваад буй. Яг үнэндээ тийм биш. Ардчиллын 27 жилийн түүхийн алдаа бүр улстөрчдийн мөнгө, эрх мэдэлд улайрсан шуналтай холбоотой.
Ч.Улааны ураг төрлийн “ЗАСАГЛАЛ“ хэтэрлээ, АТГ-ын дарга аа!!! Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиг үүрэгтэй яам толгойлж буй Ч.Улаан сайдыг төрийн суудлаар наймаалцаж чаддаг, хүссэнээ шүүрдэг, хулгайлснаа нуудаг, нууснаа илчилдэггүй, өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээ хүлээж улайдаггүй хэмээн учир мэдэх бүхэн ярьж байна. Улстөрд, төрийн эрх мэдэлд удаан суухаараа хүний ичиж зовох булчирхай ажиллахаа больчихдог юм уу, эсвэл Ч.Улаан гэх энэ нөхрийн араншинд байдаг хэрэг үү. МАН-аас урваж МАХН руу гүйгээд шанд нь Сангийн сайдаар мялаалгасан. Шинэ эхнэрийн дүү О.Даваасүрэнг Гаалийн байгууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж чадсан сүйхээтэн. Ер нь Ч.Улаан сайдын ураг төрөл нөлөө бүхий төрийн албадуудад нэгээр тогтохгүй шигж, шимэгчлээд удлаа.
Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хангалттай хөрөнгө байна. АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин саяхан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг ил болгосон юм.
Намын дарга нь намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү? “…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”.
Г.Тэмүүлэн НАМЗХ-ноос хөөгдөх “боломжоо” хангажээ. Нам дотроо хагаралдах албан тушаалын төлөө үзэлцэх нөхдийн халааг залуучууд нь хүртэл өвлөж авч буй бололтой. Өнөөдөр тус холбооны Ерөнхийлөгчийг өөрчлөх гэж байгаа юм.
Долоон сарын нэгний хар өдрийг эргэн санахын учир УИХ-ын сонгуулийн үр дүн 2008 оны 07-р сарын 01-ний энэ өдөр эцэслэн гарав. Тухайн үед саналын хуудсыг гараар тоолдог байсан болохоор сонгуулийн дүн 2-3 хоног болж байж гарсан хэрэг. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН ялсан юм. Тухайн жилд нэр дэвшээд ялагдсан, гудамжны жагсагчид гэх Ж.Батзандан, О.Магнай нарт сонгуулийн дүн хүндээр тусав. Улмаар Буян Б.Жаргалсайхан тэргүүтэй хэд хэдэн нөхдүүдтэй хамт жагссан. Жагсаал нь хяналтаас гарч МАН-ын байрыг галдан шатааж, улсын хэмжээнд онц байдал зарлахад хүрч байв.
Т.Бадамжунай хувийн компанидаа хоёр жил ажиллажээ УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Монголдоо ирэлгүй хэдэн сар болж буй тухай мэдээлэл бий. Тэрээр сүүлийн жилүүдэд лав олонд ил тодоор төрд алба хашаагүй. Харин гэр бүлийнхнийхээ хүрээнд үүсгэн байгуулсан компанид ажиллаж байжээ.
Холбоотой мэдээ:
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь