ШШГЕГ хариуцлагаас “оргов”-БААВАР БУРУУТАЙ, БУРУУГҮЙ-
2013/04/01
Сэжигтэн Ш.Батбаяр буюу Бааварын хэргийг шүүн таслах ажиллагааг өнөөдөр товлосон. Гэхдээ “түлэгдсэн, чанагдсан, шатсан” шалтгаанаар шүүх хурал тодорхой хугацаанд хойшлох л болов уу.
Тиймээс түүнийг тойрсон асуудлыг эргэн сөхье. Олны мэдэхээр тэрбээр “сэжигтэн” гэх үгний эзэн. Өөрөөр хэлбэл, хар тамхи гэх бодис өнөөгийн нийгэмд хурдацтай тархах болсны “сэжүүр” юм. Улмаар энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжих үндэс суурь нь тавигдсан гэдгийн “баталгаа” нь бас л Баавар гэх эрхмээр илэрч буй. Гэхдээ дээрх асуудлын завсраар “дөнгөлүүлсэн” Баавар “боодог” болсон шалтгаан олны анхаарлыг татаад байна. Ийм учраас хар тамхи, түүнээс улбаалсан гал хоёрыг хослуулан хөндье.
ХҮНИЙ ЭРХ “ХӨНДҮҮРЛЭЖ” БАЙНА
Цагдан хорих ангид гал гарсан нь хүмүүнлэг нийгэмд байж боломгүй “гамшиг” гэдгийг хүн бүр хүүрнэж байна. Тэр дундаа “дөнгөтэй” байхдаа шатсан гэх шалтгаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ийн хөндүүр сэдэв байх учиртай. Гэтэл эл байгууллага бус тухайн өдөр ажлаа хийж явсан хянагч, албан тушаалтнуудын хөдөлмөр эрхлэлт хөндөгдөж, долоон алба хаагч ажилгүй, орлогогүй, амин зуулгаасаа салав. Тодруулбал, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлийг тухайн өдөр сургалтад сууж байсан хэдий ч нөхцөл байдлыг биечлэн үзээгүй, хяналт тавиагүй гэх үндэслэлээр үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хүртэлх хувиар буулгасан. Мөн тус ангийн дэд дарга, Д.Өлзийбат, ахлах төлөөлөгч Э.Тамир нарыг гарсан хэрэгт зөв дүгнэлт хийгээгүй гэх шалтгаанаар ажлаас нь халсан. Түүнчлэн хоригдогч Ш.Батбаярыг өөр өрөөнд дур мэдэн шилжүүлсэн, гав дөнгө хэрэглэсэн тухай тэмдэглэл хөтлөөгүй ээлжийн дарга, ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж нарыг, хоригдогчийн бие, эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанаргүй хийсэн, хариуцлагагүй хандсан ахлах ахлагч Д.Батболдыг, өрөөний камер ажиллаж байгаа эсэхийг хянаагүй холбоочин, оператор Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарт ажлаас нь халах, сахилгын шийтгэл ногдуулсан билээ.
Харин өнөөх “тэнгэрийн тушаалтнууд” хариуцлага хүлээсэнгүй. Тодруулбал, хорих ангиудыг шууд удирдлагандаа “баздаг” салбарын яам ШШГЕГ оршуулгын газар шиг нам гүм байна. Хэдийгээр ганцхан удаа гал гарсан нь олныг шуугиулж байгаа ч эл үйлдэл нь “бугшисан” байж болох сэжүүр үүгээр тодорч байгаа юм.
Энэ нь гал гарах үйлдэл олон давтагдсан гэсэн үг огтоос биш. Доод удирдлагууд нь ажилдаа хойрго хандсаар “сурчихсан” гэхийн баталгаа юм. ШШГЕГ-аас өндөр шаардлага тавьдаг, цаг үеийн шалгалтаар хорих газруудаа байнга шалгадаг, түүнийгээ нээлтэй тайлгандаг, хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдээллийг хоригдож буй сэжигтэн, яллагдагч нартай тулж харьцдаг хянагч нарт түгээх зэрэг наад захын ажлууд дутагддаг бололтой. Адаглаад дөнгөлнө гэдэг эрүүдэн шүүхийн нэг хэлбэр. Үүнийг “Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын Конвенц”-д хориглосон байдаг. Тиймээс Бааварын сэжигдлэгдсэн хэргээс тусгаарлан үзэж, өргөн цар хүрээнд авч хэлэлцэх учиртай томоохон асуудал юм. Гэтэл ШШГЕГ-ынхан гар доорх хүмүүсээ “галын шалтгаан” болгосноор байдлыг намжаах гэж оролдов уу. Төрийн хамгаалалт, тэр дундаа цагдан хорих ангид сэжигтэн шатчихаад байхад хариуцлагад хавчигдах учиртай хүмүүс бол салбар хариуцсан сайд, ШШГЕГ-ын өндөр дээд албан тушаалтнууд мөнөөс мөн юм. Хэдийгээр хоригдол хийсэн үйлдэлдээ дүйцэх ялаар шийтгүүлж, нийгмээс тусгаарлагддагч нийгэмших явцаас үл тусгаарлагдах учиртай. Мөн шүүх байгууллага эрх чөлөөг нь тодорхой хугацаанд хасдаг болохоос иргэний суурь эрхийг нь эдлүүлдэг юм шүү. Тийм байтал хорих байгууллага хоригдлууудыг хүн бус хэмээн харж, харгалзагч тэднийг утсан хүүхэлдэй шиг хүмүүжүүлдэг нь хэвшсэн байна. Тиймээс ШШГЕГ харгалзагч нарыг халах бус хорих цагдах ажиллагаагаа бодлогын түвшинд шинчлэх, хүн ёсоор уучлалт гуйх хэрэгтэй. Галыг сэжигтэн гаргасан байсан ч хүлэнцүй хандаж толгой бөхийх нь хүний ёсонд нийцнэ. Гэтэл манайд хэдэн дарга нар нь гэдийж, хариуцлагыг намжааж арга сүвэгчилдэг болж. Хариуцлагыг анхнаас нь сургаагүй байж, хэдхэн ажилтнаа халснаа хариуцлага тооцсон хэмээн даналзаж байгаа нь гал гарах жинхэнэ шалтгаан ч юм бил үү.
ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХ ВЭ
Ийм нэг үг иргэдийн дунд хөвөрч байна. Өөрөөр хэлбэл, хар тамхины асуудалд орооцолдоогүй байсан бол хар гай тохиохгүй байсан гэнэ. Үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэдийгээр галыг төрийн байгууллагын хариуцлаггүй үйл ажиллагаа “өрдсөн” ч хар тамхи хэрэглэсэн гэх далд шалтгаан долоон хүний орлогыг далдалж, хэргийн эзнийг “хорхог” шиг чанав. Ш.Батбаяр гэх иргэн Баавар нэрээр олонд танигдаж, тодорхой хүрээнд алдаршиж чадсан. Нэг ёсондоо фенүүддээ үлгэр дууриал нь болох учиртай хүн болсон. Гэтэл хар тамхины хэрэгт орооцолдож, хар мөрөөр замнасан нь үлгэр дууриал байтугай, үхэл хагацал дагуулах муу ёртой. Өнгөрсөн оны эхээр гэхэд л 70 сая төгрөг бүхий хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар мэдээний эзэн Баавар гэгч байв.
Тухайн үед тэрбээр “хар тамхи хэрэглэсэн” хэмээн мэдүүлэг өгсөн гэдэг. Үүнээс өмнө 2007 онд мөн мансууруулах бодисын хамааралтайгаар ял эдэлж, өршөөлийн хуулиар суллагдсан байдаг. Харин өдгөө тэрбээр эрүүгийн хуулийн Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бүлгийн 192 дугаар зүйл ангиар сэжиглэгдэж буй. Тодруулбал, Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг үндэслэлээр шалгагдаж байна. Буруудах аваас тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлуулах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм. Үүнийг түүний өмгөөлөгч М.Баттогтох “түүнийг гэмт хэрэг онц хүнд гэмт хэрэг биш хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзнэ. Гэхдээ түүний хэргийг шүүх гэм буруутай нь тогтоовол ийм хэрэг гэж үзнэ” хэмээн хэлж байсан удаатай.
Түүний өгүүлбэрээс хар тамхи худалдаалах нь хүнд гэмт хэрэг биш хэмээн харагдаж байна. Мэдээж өмгөөлөгч хүн өмгөөлүүлэгчээ ямар ч тохиолдолд өмгөөлөх үүрэгтэй. Гэхдээ хар тамхины хор хөнөөлийг бодоод үзвэл хүн алах хүрээ талахаас ч илүү муу үр дагавартай, улмаар араасаа олон бусармаг үйлдлийг дагуулдаг гэдгийг олон улсын хар тамхины эсрэг тэмцлээс харж болно. Тэгэхээр бид хар тамхины хэргийг хөнгөн гэмт хэрэг хэмээн дүгнэх учиргүй. Тийм сэдлийг ч төрүүлэх ёсгүй. Тийм байхад шүүхийн өмнө өмгөөлөх хэрэгтнээ иргэдийн өмнө “хар тамхины хэрэг хөнгөн” хэмээн зарласан нь бас л зүй бус хэрэг болох биз ээ. Тиймээс хар тамхины хэрэг заавал шүүхээр орж, шүүгдэх учиртай, шүүгдэх ч байх. Харин гал гарсан хэрэг эл хэргээс тусдаа яригдаж, эзэн холбогдогч нь хэн ч байсан ШШГЕГ хариуцлага үүрэх учиртай.
Б.ШИРНЭН
Зочин · 2013/04/06
шшгб-ын буруу бишээ баавар өөрөө хар тамихиа татаад шатааж клипдэж байгаад олон хүнд гай боллодо хохино ээээээээээээээ
Зочин · 2013/04/05
BAABARAA JAAHAN UHAANTAI BL DA.CHAMAIG HEN SHATAAH YUM BE?
zochin · 2013/04/02
hih 409-r angin too burtgel gangantogs gegch hvvhen yltangin ar gerinhnig vnher hetsvv bdald uuldag. Ymarch bolowslgvi hvhenii surguli togson bichig barimtin shalgache. ymarch ded surguli togsogvi, 8-r angin bolowsroltoi hvhen. vnher hahuul nehed aimar hetsvv bna, ogch baij higdoj bgaa hvntege ulzdag. Hosbayr dargaa 409-r angin too burtgel GANGANTOGS gj emgteig arge hemjee awarai itged hvleg bna, yltangin ar geriinhen.
fen · 2013/04/02
baavarin shvten bishregchin huwd ene hvnig butsad hewin bdaldn uulhig shvhin shidwerinhnes hvsej bna. ern hihin alban haagchdin haritsani soel gj awah ym bhgvi. Temvjin saidaa hihin ajilchdin huwin soel hariltsani soeld surgah hergtei, surgaltand hamruulj ydaj johon ch gsen bolowson hvmvsig tawih hergtei. Hihin alban haagchid boon hvnd surtal, deerengvi handag vnig boliulache. Hih 409-r angi gj hvn surtaltai hvnvs bna. Ergelteer irsen hvmvs gada honoj bna hogshin nastai hodonos irsen hvmvs honjin. Gtel odrjin bailgj vd dund zarimin uuldag. Hongin 10000togrog higdoj bga erchvvdee zarj bna. 3 honhod 30000togrog. bidni amdral hetsvv bga.
Зочин · 2013/04/02
HAR TAMHICHIN HUMUUJILGUI AMITAN. gesgeelee hurtEEJ BAS 1 HOROOLD SHAG ZARDAG BSAN GENELEE.
Зочин · 2013/04/02
Яагаад шатсаныг нь мэдэхгүй ч шатсанд нь харамсаж байна. Тэгэхдээ хар тамхитай холбогдсон гэдгийг нь сонсохоор тэр ч байтугай өмнө энэ хэргээр ял эдлэж байгаа өршөөлийн хуулиар суллагдсан гэдгийг нь сонсохоор энэ залууг үйлийн үрээр эдлэж халуун тамын зовлон эдлэж дээ гэж бодож байна. Нэгэнт тодорхой хэмжээгээр залуусын анхаарлын төвд байдаг хүн ийм ухамсартай бол юу гэж хэлэх бэ. Бусад нь ч гэсэн ийм бол ийм л замаар замнана гэдэгт итгэлтэй байна.
ШШГГ-ын буруу · 2013/04/02
ШШГГ-ынхан арай дэндүү дээ дэндүү. Хоригдож байгаа хүмүүст ар гэрээс нь эргэлт ирэхэд шалган дээр ар гэрийнхэнийг нь явлаа зөрүүлээд өнгөтэй өөдтэй өнгөтэйг нь дээрэмдэнэ. камерлуу орох гэхээр ТӨК болон ахлагчид нь хоолноос нь хумслана. Шалгалт нэртэйгээр юмыг нь авч үлдэнэ. Алтаншонхорыг 5000р дамалж зарж кармагаа зузаална. Дамжинд байрлах албан хаагчид нь мөн дээрэмдэнэ мөнгө авч ир гэж рекитлэнэ. Бүгд арчаагүй пи3дa.Камерт шатах тогны утас ч байхгүй. Гэрэл ч байхгүй. Коридорт муу сүүмгэр гэрэл байдаг. Тэгэхээр нааран дээр хаясан хөнжил нимгэхэн даавуу хоёроос өөр шатах юм байхгүй.