Иргэдийн үг "үг" биш, захирагчийн үг "үг" болжээ
2014/03/18
Нийслэлийн өнгө төрхийг засах тал дээр олон асуудал сөхөгдөж эхэлсэн. Хамгийн их тулгамдаж буй асуудал нь “хог” болоод олон жилийг ардаа үдэж буй. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхээр Хотын мээр Э.Бат-Үүлийн захирамж гарч айл өрхүүд "Азийн цагаан дагина" гэх нэртэй ногоон өнгийн уутанд хогоо хийж хаях хэрэгтэй гэсэн лүндэн буулгасан.
Үүнээс хойш Нийслэлийн 9 дүүрэгт энэ ажлыг зохион байгуулж, хороодоор дамжин айл өрхүүдэд олгогдож байгаа. Монгол улсын 2012 оны статистикийн мэдээлэлд тулгуурлаж Улаанбаатар хотын 317 мянга гаруй айл өрхөд уут тараадаг аж. Нийслэлийн есөн дүүрэгт айл өрхийнх нь тоогоор хуваарилан олгож дараа нь дүүргээс хороодын нягтаршил, иргэдийн тоогоор хуваарийг нь хийж хүлээлгэн өгдөг хэмээн захирагчийн албанаас мэдээлж байгаа юм.
Энэхүү уутыг үйлдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Иргэд их хэмжээний мөнгийг салхинд хийсгэх уутанд зарцууллаа. Ногоон уутыг хэрэглэж байгаа айл өрхүүд ховор. Мөн дээр нь зарим айлуудад тараагдаагүй бүүр царай зүсийн ч хараагүй хэмээсэн. Монгол улсын иргэн хүний үүргээ биелүүлж хэсэг нөхөд "хогны уут тараахад төсвөөс аваад байгаа мөнгөөрөө ядаж хүүхдийн цэцэрлэг барья" гэсэн санаачлага гарган хотын мээрийг шүүмжлээд авсан.
Тэгвэл иргэдийн энэхүү байр сууриа илэрхийлсний хариу болгож Э.Бат-Үүл "“Бид хогны уут олгодог ажлыг цаашид байнга үргэлжлүүлнэ. Хогны уутны асуудлыг хүүхдийн эмнэлэгтэй хутгаж буйг бид хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл хогны уутаа ч тараана, хүүхдийн эмнэлгээ ч барина” гэж эсэргүүцээд авлаа.
Тэрбээр Айл, өрх болон албан байгууллагууд хогоо уутанд хийлгүй ил задгай асгасан тохиолдолд хог хураалт, тээвэрлэлтийн асуудал бололцоогүй болдог гэдгийг дэлхийн хотуудын туршлага нотолсон. Бид энэ ажлыг харин ч сүүлдэж хийсэн гэж зүтгэсээр байгаа юм.
Мөн хогны уутанд зарцуулах төсөв нэмэгдэж 4,5 тэрбум төгрөг болжээ. Өнгөрсөн жил дотоодын үйлдвэрлэгчээр 33.3 сая хогны уут хийлгэж, тараасан байна. Тухайн үед хотын хэмжээнд 317.131 айл, өрх амьдардаг байж. Харин энэ жил уг ажлыг үргэлжлүүлэх бөгөөд 335 мянган өрхөд уут нийлүүлэхээр болсон байна. Өмнөх жилийн туршлагаар бол хэмжээ нь том байна, бариулгүй байна гэх зэрэг шүүмжлэл гарсан гэдэг. Тиймээс энэ удаа тендер зарлаад баг нь ажлаа дүгнэж байгаа. Бариултай эсэх, гэр болон байшин хорооллынх гэсэн байдлаар дөрвөн төрлийн уут хийлгэхээр болжээ.
Хогны уут хүртэл бариултай, бариулгүй талаар хэлэлцэж суух ч гэж дээ. Ард түмэн бид тэртэй тэргүй хогоо дэлгүүрээ хүнсээ цуглуулахдаа авсан гялгар торондоо хогоо хийж хаядаг. Үүнийг хотын дарга мэддэггүй гэж үү! Дахиад л хог хаягдал гаргаад байх шаардлага бий юу? Үүнийхээ оронд хог ачдаг машиныхаа тоог нэмэгдүүлмээр юм. Тэгээд гэр хорооллын айл өрхүүдийн хогийг ойр ойрхон ачаад байж болмоорсон. Мөн айл, өрхүүдийг хогны мөнгө төлөх хувиас нь бага ч гэсэн хөнгөлтөт үзүүлвэл энэ хогны асуудал арай илүү үр дүнтэй шийдэгдчихээд байна. Үүнийг л иргэд олж харчихаад "Азийн цагаан дагина" уутнаас татгалзаж хүүхдийн эмнэлэг барих асуудлыг сөхөн тавиад байгаа гэдгийг хотын мээр Э.Бат-Үүл ойлгохгүй л байна.
Иргэдийн үг "үг" биш, захирагчийн үг "үг" болж орхисон нийгэм болж хувир аа юу гэлтэй.
Х.Даваа
Зочин · 2014/03/20
erdeniin huu batuul ee chi boly.chamtai chamgui ard tumen Nomin, Minii delguuriin uutand ***oo hiigeed hayj chadaad baigaa shuu. chi anhaar
Зочин · 2014/03/19
Bat-Uul boliosoo. Shar uuttai adilhan gyalgar uutaar yadag bnaa. Bas l mungu ugaaj bna shuu dee hudlaa shudarga tsarailsan um. Hog hiih uut zunduu bna naad uutaar chine yahiin
Зочин · 2014/03/19
nygtlan bodogch ajild awna 96644067
Зочин · 2014/03/19
uur xurgej bj buuduulax geed l bgaam muusain malnuud
Зочин · 2014/03/19
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
Зочин · 2014/03/19
hujaa ***** buuraltaad buruu zunsun yum bh da
Зочин · 2014/03/19
amidralaas tasarsan ***gui boloh shiidevver bat-uul guai
Зочин · 2014/03/19
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин · 2014/03/19
цагаан сараас хойш ******ний машин схд ийн 22 хорооны 47 р гудамаар лав ирсэнгүй. Машинаа явуулж ******оо тээвэрлүүлж чадахгүй байж уутаар ч яахав дээ. Хорооноос ******ны машин ирэхгүй байна гээд асуухаар машинаа гаргах бензингүй гэсэн гэх юм даа дарга гуай. Уутай боллоо гээд дээрдсэн зүйл харагдахгүй л байна шүү хотын дарга аа. Жирийн иргэн миний нүдээр Зүгээр л амьдралаас тасархийм маа