Баячуудын хорооллын ундны ус нь эрүүл мэндэд нь заналхийлж байна
2019/10/24
Нийслэл хотын Зайсан орчмыг баячуудын хороолол гэгддэг. Тэгвэл тус газарт амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд ундны ус нь заналхийлж байгааг тэр бүр оршин суугчид нь мэдэхгүй байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, “Саншайнь виллаж" хотхоны ундны усанд хийсэн лабораторийн шинжилгээгээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн талаар мэдээлсэн.
Зайсан орчмын ихэнхи орон сууцны ундны усыг барилгын компаниуд гүний худгаар шийдсэн байдаг аж. Учир нь хөрөнгө мөнгөний зардал нь бага гардаг байна. Нийслэл хотын ундны усны бохирдол нь гүний худагт л бий гэдгийг мэргэжлийн хүн онцоллоо.
Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь төвлөрсөн усан хангамжид холбогдсон. Үлдсэн хувь нь буюу 5-6 хувь нь өөрийн эх үүсвэрээр ундны усаа хангадаг. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан зарим барилга, хотхонууд. Албан бус тоогоор нийслэлд 1000 гаруй худаг байдаг гэсэн мэдээлэл байгаа. Гүний худаг гаргах зөвшөөрлийг Усны тухай хуулиар нийслэлийн Байгаль орчны газар гаргаж өгдөг. Манай байгууллагын зүгээс шалгалтаар очиход ихэнх тохиолдолд зөвшөөрөлгүй, бүртгэлгүй дур зоргоороо худаг гаргасан байдаг юм. Үүнтэй холбоотойгоор хаана ямар худаг байгааг олж тогтооход хүндрэл учирдаг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуульд эрүүл ахуйн хамгаалалтын бүс буюу гүний худгийг төвлөрсөн бүсээс 50 метрт байхаар заасан байдаг. Энэ 50 метр дотор ямар нэгэн бохирдуулагч зүйл байх ёсгүй юм. Гэтэл Улаанбаатарын зарим худаг бохирын цооног, жорлонтой зэрэгцэн байрласан байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ нь хөрсөөр дамжин усыг бохирдуулж байна. Гүний худгуудад шалгалт хийхэд 20-30 хувь нь нянгийн бохирдолтой байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан ярив.
Ийнхүү өндөр өртгөөр худалдаалагддаг Зайсан орчмын орон сууц, айл өрхүүдийг төвийн төвлөрсөн шугамд холбоогүйн гайг худалдан авагч нар л үүрэх бололтой. Мэргэжлийн хяналтын газраас барилгын зураг төвлөлтийг харж байгаад гүний худгаа хаана нь хэрхэн барих, хамгаалалтын бүсийг тогтоох зай талбай байгаа эсэхийг хараад зөвлөгөө өгөх гэхээр "эрүүл ахуйчдад зураг төвлөлтөө" хамааралгүй гээд үзүүлдэг аж. Угтаа тэд л харж байж ундны эх үүсвэрийг стандартын дагуу барьж, байршуулахыг хэлж өгөх учиртай. Энэ мэтчилэн гүний худгаар ус хангамжийг зохицуулахаар төлөвлөж байгаа тохиолдолд хамгаалалтын бүс тогтоох боломжтой юу, ус нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангах боломжтой эсэхийг эрүүл ахуйчид тогтооход саад учирдаг байна.
matilda · 2019/10/24
Зочин · 2019/10/24
Zavaan tugjeenii gazar haluun us tasrana us ni bohir dulaan muu buthgui zaisan
Зочин · 2019/10/24
Бурхны цээрлэлийг мэдэх үү
zochin · 2019/10/24
Baychuud yag l karantnaas usaa uuj haragdaach kangen us
иргзн · 2019/10/24
одоо яая гэхэв дээ, Баян хүнийг Балаг тойрохгүй гэдэг л болж дээ, угаасаа л Зайсангийн Барилгууд чинь Хууль бусаар газар нь олгогдсон Булхай Луйврын аргаар баригдсан байрилгууд шүү дээ, Ёстой Гаднаа гяланцаг дотроо Паланцаг болсон байнга хэл ам дагуулсан Барилгууд шүү дээ, Хэл амтай Барилгуудын нь мэдсээр байж орсон Баячуул нар одоо яалтай ч билээ дээ, Тэндээ тэгээд л Бохирын үнэр үнэртээд Ундны усандаа Хордоод л байцгааж дээ, Ямар Мөнгөгүйн зовлон байх биш дэлгүүрээс Цэвэр ус аваад л Ундлана биз дээ,
иргэн · 2019/10/24
Зайсангийн аманд өөрсдийгөө нутгийн уугуул гэж өргөмжилсөн ямар ч зөвшөөрөлгүй бүхэл бүтэн гэр хороолуудын жорлонгийн бохирдолтой усыг тэр хавийн байрныхан ууж байгаа нь үнэн шдээ.
хүннү · 2019/10/24
Баячууд чинь бидний уудаг уснаас уухгүй байлгүй дээ. Дандаа гаднаас усаа авч уудаг биз. Усанд орхоор бол Сингаа мингааруу нисэж очоод алтжуулсан мөнгөжүүлсэн усанд орчихдог гэсээн. Түүнд санаа зөвж яана.