Бид ямар агаараар амьсгалж байна вэ
2019/11/20
Энэ өвөл нүдэнд харагдах утаагүй сайхан өвөлжих нь гэтэл "шахмал түлш"-нээс үүдэлтэй хэд хэдэн харамсалтай тохиолдол болов. Хүний амь эрсдүүлэн байж бид өнөөдөр "утаанаасаа салах"-аар зүтгэж явна.
Үүний хажуугаар Нийслэл хот нүдэнд харагдах утаагүй болсон ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэн талаар онцлоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, утаа багассан ч гэлээ агаарт дахь угаарын хэмжээ ихэссэн гэсэн үг юм. Намрын сэрүүн орсон өдрүүдэд зарим орой Нийслэл хотод нэг хачин үнэр үнэртэх болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Цаашлаад үүнийг үнэртээд дотор муухайрч, толгой өвдсөн хүмүүс олон бий. Гэтэл шахмал түлшний мэргэжилтнүүд уг түлшийг үнэргүй, утаагүй гээд мэдэгдчихсэн. Тэгэхээр энэ юуны үнэр байж таарах вэ, бид ямар агаараар амьсгалаад байна вэ? өнөөдрийг хүртэл энэ асуултад хариулт хайж байна. Хамгийн чухал нь өдгөө мянга гаруй хүн угаартаж, арван хүн амь насаа алджээ. Угаартсан хүний тоо нэмэгдэж, хүний алтан амиа алдаад байгааг мэдээлэхээр улстөржүүлж, утаанаасаа салахад гай боллоо гэж хэвлэлийнхэнийг шахан боомилсоор буй.
Улаанбаатарын утаа багассан ч угаар нь ихээр нэмэгдсэн гэдгийг дээрх үзүүлэлтээс харж болно. Үүнийг өнөө өглөө нэгэн судлаач өөрийн судалснаа олон нийтэд хүргэсэн юм. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 23 дахин ихэссэн. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Энэ үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байгаа юм. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгджээ. 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”д өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү өөрчлөлтөөр 101200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201300 нэгж байвал “бохир долтой”, 301400 бол “их бохирдолтой”, 400500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101150 нэгж нь “бага бохирдолтой”, 151200 нь “бохирдолтой”, 201250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 050 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 012 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 035 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт байхгүй байгаа нь энэ маргааныг эцэслэн таслаж чадахгүйд хүрээд байгаа юм.
Агаарын чанарын хэмжилт өнөө өглөөний 9.30 минутын байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуунд дунд зэргийн бохирдолтой гарчээ. Энэ нь нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрч болох аж.
Зочин · 2019/11/21
Ta nar naad medeelelee barimttai yarimaar baina. Suliin heden jiliin agaarin bohirdolin index geh zuil jil, sar udruuruu baigaa netees haigaad uzej bolno SO2 tegej ih 23 dahin ihessen entr gesen too chin hudlaa medeelel gedgiig amarhaan harj bolno. Bitgii iim utaggui um bichij baildaa ta nar
Зочин · 2019/11/21
Зочин · 2019/11/20
Толгой хачин оргиод cонин болоод яваад байгаа шvv!
Zochin · 2019/11/20
Mongolchuud yum hiij bgaa negendee muuhai durgvi hvmvvs shvvdee nedeegvimuu
иргэн · 2019/11/20
тиймээ ёстой хачин зүйл үнэртээд байгаа шүү. уул нь эрүүл байх хэрэгтэй баймаар. зөв юм бичсэн хүнийг эсэргүүцээд байгаа хүмүүс бол энэ шахмал түлш хийж байгаа хүмүүс шүү
Зочин · 2019/11/20
Шаахын оронд Налай УБ 2 ын хэмжилтийг зэрэг хийгээд зурагтаар гарга
Зочин · 2019/11/20
за эд нар зүгэр л бааахан хулхи мөнгө шаадаг байсанаад санагалзаад шааж өгч бна даа
Зочин · 2019/11/20
Энэ их зов сэдэв хондсон бна. Урьдныхаас илуу хортой агаараар амьсгалаад бгаа юм биш биз гэж бодогдоод бгаа шуу. Мэргэжлийн хумуус бодьтой мэдээлэл огмоор бнаа