Өршөөлөөр 3000 гаруй хүмүүжигч суллагдана, нийгэмшүүлэх тал дээр хэн ажиллах вэ?
2014/03/27
УИХ-ын нэр бүхий 24 гишүүдийн санаачилсан “Өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.
Монголын ард иргэдийн анхаарлыг татаж, ихээхэн хүлээлт үүсгэж буй "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг найман сар хүлээлгэсний эцэст одоо л нэг хэлэлцүүлэх нээ. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах эсэх шийдвэрийг мэдээж УИХ эцэслэн шийдвэрлэнэ.
Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.
Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгасан аж.
Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан.
Энэ хууль батлагдсанаар олон хүнийг элэг бүтэн амьдралтай болгох хэдий ч нөгөө талдаа олон мянган гэмт хэрэгтнийг нийгэмд гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх нь гэсэн иргэдийн айдас болон зарим УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлал тун өндөр.
Манай улсын хувьд 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хуулиуд гарч байсан. Өршөөлийн хууль нь хүмүүст “гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ялаас мултарч болох юм байна гэсэн ахар бодол төрүүлдэг байж болох талтай.
Хамгийн сүүлд буюу 2009 онд гаргасан өршөөлийн хуулийн дагуу 1800 гаруй хоригдлыг ялаас чөлөөлөх буюу ялыг хөнгөрүүлсэн байдаг. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 1200 гаруй хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөлийн нөхцөлд нийтдээ 3000 гаруй хүн хамрагдсан мэдээ бий.
Эдгээр хүмүүс өршөөгдөн суллагдсан ч дахин "аавын хаалга" татан олон хэрэгт холбогдсон тохиолдлууд цөөнгүй ээ. Баримт дурдвал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 25 настай Ц, 29 настай Э нарын амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарч байсан. Эл хэрэгт 1989 онд төрсөн Сүхбаатар аймгийн харьяат А гэгч сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа юм. Тэрбээр өмнө нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж, 2009 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан. Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нутгийн танилыг архи өгсөнгүй гэж шалтаглан хутгалж амь насыг нь хөнөөгөөд үүрээр ТҮЦ ажиллуулж байсан Ц,Э нарыг хутгалж, шатаасан болох нь баримтаар тогтоогдсон байдаг.
Одоо хоригдож буй 8000 гаруй хүмүүжигчээс 3000 орчим хүмүүжигч суллагдах бололцоотой. Үүнийгээ дагаад улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийг хэмнэх таатай үр дүн харагдаж байна хэмээн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, хүний эрхийн тэмцэгч Ц.Оюунбаатар хэлж байсан удаатай. Нэг хүмүүжигчийн нэг өдрийн урсгал зардалд төрөөс 10.650 төгрөг зарцуулдаг ба нийт хүмүүжигч нарт жилд улсын төсвөөс 12 тэрбум 500 сая төгрөгийг зарцуулдаг аж.
Ингээд бодохоор хүмүүжигч нарыг хуулийн заалтын дагуу суллах нь зөв ч гэлээ. Бас нийгэмд гараад дээрх хэрэг шиг нийгмийг цочироосон хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс хэрхэн нийгэмшүүлэх вэ гэдгийг холбогдох албан тушаалтнууд бодох л хэрэгтэй.
Түүнчлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин авлига, албан тушаалтны хэргээр ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлмээргүй байгаагаа хэлж, хуулийн төсөлд өгсөн саналдаа тусгасан. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэрээр албан тушаалтны болон авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүс гарч ирэх нь эргээд нийгэмд сөрөг үр нөлөө үзүүлнэ гэж хардаж байгаа юм.
Үүнтэй санал нийлж байгаа олон хүн байна мөн охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөлийн хууль үйлчлэхгүй байх нь зөв гэдгийг ч энд онцолж хэлэх нь зүйтэй болов уу!
Ямартай ч Өршөөлийн хуулийг хүлээсэн маш олон хүмүүст хэлэлцэнэ гэсэн хариуг төр өглөө. Харин өршөөлийг хүртэгчид гарч ирээд зөв амьдараасай гэж найдах л үлдэж байна. Ар гэрийнхэн нь ахин хэцүү нэртэд оруулчихгүйн төлөө анхаарал, халамж тавихаа бүү мартаасай билээ.
УИХ-ын гишүүд хуулиа батлахдаа тэднийг хэрхэн нийгэмшүүлэх вэ? гэдэг асуудлыг ч орхигдуулахгүй хэлэлцээрэй.
Х.Даваа
Зочин · 2015/12/07
Shvvgch nar xaxuuli awdag l baix xvn neg chixer ogson ch xaxuuli boldog 461 dugaar xorix angid xaraanii berxsheeltei xvn bie ni muu baina ter xereg xiigeegvi atlaa yagaad tiim ix yl awaw
Зочин · 2015/12/07
manai mongol mongoor bvxniig shiiddeg boljee ter tusmaa shvvgchid anxnii xeregtee eswel xelmegdeld orson xvmvvsee xardaggvi yumu xvnii gar xarj mongotei negiigiin aluurchin baisan ch gargadag bolioochee shvvgchdee mongo xvchtei baij bolno xarin xvn chanaraa bitgii xudaldaajee tsaana chin xogjliin berxsheeltei xvn gem xiigeegvi mortloo olon jil awchixlaa eniigee daxij shvvj vzeej odoo 461
zochin · 2015/11/04
Anxnii xeregtee xvmvvsees sullax xeregtee olon udaa orood garsan xvmvvs aash zan ni ewdersen baidag xvnee olno biz de
mandax · 2015/11/04
er xvn bolgon muu baixgvi shv de anxnii xeregtee xogchliin berxsheeltei emegteichvvdee sullax xeregtei manai mongoliin xvvxnvvd xetsvv boljee ter tusmaa xaraagvi xvvxnvvd xvmvvsee xogchliin berxsheeltei xvmvvsees bolgoomjtoi baixgvi bol ed dawarch baina odoo negiigee shorond xiicheed oor zaluusaas mongo xaij baina bolgoomjtoi baixad ilvvdexg i
Зочин · 2015/10/25
xaraagvi xvvxnvvd aimar boljee tsug ajildag xvnee saya tawan zuun myangan togrog ogsongvi geed xvchingiin xeregt tataad bolimoor yum daa xogjliin berxsheeltei baij bolno gexdee negiigee bolioochee icheechee uranchimgee byambajawaa urantogosoo dolgormaa awgai battsetsgee ta nar ichij amidraach mongo olmoor baiwal guilga guij amidar ene chin tsewer za yux
Зочин · 2015/10/25
taxir dutuu xvmvvs emegteishvvdee anx udaa xorigdson iim xvmvvsee xarj vzeerei burxan min
Зочин · 2015/10/25
medeej aldsan xelmegdsen xvmvvs baij l taaraa manai mongold dandaa muu xvmvvs baina gej baixgvi shv de
Зочин · 2014/03/31
horigdol, yltan gheer l hundeer tusgaj muuhai harj nud uzuurledegee bolimoor yum ter dund chin gem buruugui hels heregt ortson humuus ch zondoo l bgashd
Зочин · 2014/03/29
Энгийн ард иргэдээ өршөөх л хэрэгтэй Эрх мэдэлтэй албан ту******л өндөр хүмүүс бол дэндүү хол зөрөөтэй ял авч өршөөгддөг харьцангуй байдал ажиглагддаг
Зочин · 2014/03/28
mongtein xvn alaal monggvi negen orond n yl edleel iim niigemd xarinch daruu tolown xvnii urdaas vgch xelj chadaxgvi shorond suuj bga ym bichvv
Зочин · 2014/03/28
minii dvv xvn zodson xergeer 5 jil 1sarin yl awsan ene orshooliin xuulind xamragdax boluu uulan ter xvn n gomdlgvi tegleech bertej gemtsen ym bxgvi yg vnendee zodson xvvxdvvd n nasand xvregvi gex ***ltganaar orshoogdson 11 angiin xvvxdvvd bsan yum uulan tsagdaa nar xondlongiin gercheer awch ywchxaad gertnch oruulalgvi 6sar xoriod l shvvx xurlaar manai dvvd iim so yl onoochxloo
Зочин · 2014/03/28
3000 baga ym bishvv
Зочин · 2014/03/28
minii bodloor bol hytdaas ****an hun avchirch ajilj hiilgej bhar uurshuuliin huulia hurdan batlaj aldaj endsen humuusee hurdan gargad barilga uul uurhai zam zereg buun ajil bga end humuusee ajiluulj niimegshuuleh tal deer tur zasag min anhaarach uznuu!!!!
Зочин · 2014/03/28
Ñóëëàõ õýðýãòýé ñàéõàí çàëóó÷óóä áèé ø¿¿äýý. Îðîíä íü 76-ã õèéõ õýðýãòýé çàëèëàíãèéí õýðãýýð õàíãàëòòàé íîòëîõ áàðèìò áèé
Зочин · 2014/03/28
Ñóëëàõ õýðýãòýé ñàéõàí çàëóó÷óóä áèé ø¿¿äýý. Îðîíä íü 76-ã õèéõ õýðýãòýé çàëèëàíãèéí õýðãýýð õàíãàëòòàé íîòëîõ áàðèìò áèé
Зочин · 2014/03/28
anh udaa hund gemt hereg avto osol ch ymuu sanamsar bolgoomjgui uildsen hohirloo buren baragduulsan gemee unen zuwuur huleesen irgeniig urshuuh heregtei bhaa ar geriin amidralaa awch ywhad ni tusgaarlah ****rdlaga bnuu gej heleh gesen ymaa bodoj uzeerei
Зочин · 2014/03/28
сайн хүмүүс ч бий. ****** хүмүүс ч бий. тэр ******чуулын үлдээх л хэрэгтэй харин гайгүй нуудын хорооны цагдаа нар сайн харж хянаж байх хэрэгтэй. юмыг яаж мэдэх вээ.
Зочин · 2014/03/28
3000 хүн суллагдана. араатан биш. хөнгөн хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон хүнийг заавал баривчилж, хорих ялтай 2002 оны эрүүгийн хуулиа шинэчлэх тал дээр юу хийж байна вэ, Гэмт хэргийн тухай хууль гарахаар сайхан болчих юм шиг яриад байгаа ч хавоын чуулганаар лав хэлэлцэгдэхгүй нь. тэгвэл засч залруулах ёстой гэсэн 2002 оны хэт шоронжсон хуулиар олон хүн ял эдлэж шоронжихоос сэргийлэх нь дээ.
Зочин · 2014/03/28
Za sain humuujsen nuhduud l bgaasai bilee. 3000 yaltan sullagdahaar ard irged mini bolgoomjtoi l bgaarai da.