Баянзүрхдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Дотоод хэргийн их сургуулийн  багш, санхүүгийн албаны ажилтнууд иргэдээр зуучлуулан хахууль авч, тус сургуульд элсүүлнэ хэмээн залилсан хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал болсон ч хойшилов. Шүүх хуралд оролцогчийн өмгөөлөгчийн шүү хурал давхардсан тул Дотоод хэргийн их сургуулийн  багш, санхүүгийн албаны ажилтнуудын гэм бурууг тогтоох шүүх хурал 2020.01.28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшилжээ. 

Хэргийг эргэн сануулахад, НПГ-аас Б.Энхжаргал, Б.Амгаланбаяр, Г.Болормаа, Ж.Баярзул, С.Уранчимэг, О.Байгалмаа, З.Ариунжаргал, Ч.Цэдэндамба, Ч.Цэндхүү нарт Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн”, 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан”, 17.3-1 дэх хэсгийн бусдыг залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

ДХИС нь цагдаа, хилийн алба, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг бэлтгэдэг бөгөөд тус сургуулийн багш ажилчдын холбогдсон энэхүү хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.