Монгол төрийн “нүд” сохорчээ
2014/03/30
Монголын хамгийн баян бизнесмэн БНСУ-д бизнес эрхлэн, хэдэн жил болсны дараа Солонгосын засаг захиргааныханд хандан: “Би Их сургууль байгуулах гэсэн юм, нэрийг нь Сөүлийн Их сургууль гэж нэрлэмээр байна” гэвэл Солонгосын боловсролын яам, Сөүл хотын захиргаа ямар хариу өгөх бол. Мэдээжийн хэрэг тэд татгалзах биз.
Тэгэнгүүт манай “баян бизнесмен” өөрийн нээх гэж байгаа сургуульдаа Сөүлийн их сургууль гэдэг нэрийг авч өгөхийн төлөө Солонгосын төр захиргааны албан тушаалтнуудыг хахуульдвал ямар бол…
Эрхэм уншигч та ингээд төсөөлөөд үз дээ…
Дэлхийн аль улс орнуудад “брэнд” нэр гэж бий. Энэ нэр тухайн улс орны түүхэнд нэрээ дуурсгасан алдартай хүмүүс, уламжлалт биет болон биет бус соёлын өв, нийслэл хот зэргээр дамжин илэрдэг. Франц улсыг “Наполеон Бонапарт”-гүйгээр, Япон улсыг “цайны ёслол”-гүйгээр, Швейцарийг “Швейцарийн банк”-гүйгээр, АНУ-ыг ерөнхийлөгч агсан Линкольнгүйгээр, Монгол улсыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөх аргагүй.
Үүний нэгэн адил улс орон бүрийн нийслэл хотын нэр ч гэсэн тухайн улс орны брэнд байдаг. Тиймгүйсэн бол хэн дуртай нь Токио, Сөүл, Лондон, Москва, Фарис, Бээжин гэсэн хотуудын нэрийг хүссэн зүйлдээ ашиглаж болох биш үү. Тийм ч учраас эдгээр брэнд нэрийг хэрхэн “ашиглах, ашиглуулах” тухай хуультай болох асуудал яригдаж эхлээд байна.
Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Сөүл хотын захиргаа ямар ч тохиолдолд манай “баян” бизнесмэнд “Сөүлийн Их сургууль” гэдэг нэрийг олгохгүй нь тодорхой. Тэдэнд мөнгө хөрөнгөнөөс илүүтэй улс орны хувьд үнэт зүйлс гэж бий, түүнийгээ ч яс махандаа тултал ойлгодог ард түмэн.
Харин манайд бол эсрэгээрээ.
“Итгэл-Найдвар-Хайр” /Faith-Hope-Love/ хэмээх боловсролын байгууллагын гэхээсээ илүүтэй шашны байгууллагын уриа гэмээр үгийг сургуулийнхаа уриагаа болгосон Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Их Сургууль” гэх сургууль Улаанбаатар хотын төв, Зүүн дөрвөн замын урд, хотын төвийн “А” зэрэглэлийн газарт 6 давхар сургуулийнхаа байрыг бариад, түүнийхээ дээр итгэл төгс Улаанбаатар Их Сургууль гэж бичжээ.
Ийнхүү Солонгосчууд Монголын боловсролын салбарт өөрийн байр сууриа олжээ. Тэдэнд монгол оюутан элсүүлэхийн “зовлон” байхгүй. 40-50 монгол сувгийн телевизүүдийн талаас илүү хувь нь Солонгос сериалуудыг орой бүр гаргана. Түүнийг нь үзэж “тархиа” угаалгасан монгол залуус Солонгос хэл, соёлд “шүтэн”, Солонгос явахын “мөрөөс” болж, Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос багш нар хичээл заадаг “Улаанбаатар Их сургууль”, “Хүрээ” дээд сургууль, “Эм Ай Юу” дээд сургууль рүү хошууран элсэнэ.
Төд удалгүй Солонгос хэлээр Монгол төрийн бичиг баримт үйлдэгдэж, Солонгос хүн төрийн монгол төрийн албанд ажиллахад “гайхах” хэрэггүй болсон мэт. Боловсролын яамтай ч боловсролын алс хэтийн бодлогогүй, Соёлын яамтай ч Солонгос сериалуудад ирээдүй хойч үеийнхний “соёлыг” даатгаад орхих мэт.
Гэхдээ энд бид Солонгосчууды буруутгах гэсэнгүй. Монгол төрийн хийрхэл, төрийн албан хаагчдын увайгүй, алсын бодлогогүй, авлигач байдалд “дөрөөлөн” тэд өөрсдийнхөө хүслийг нэгэнт гүйцэтүүлжээ. Бид Кино үйлдвэрийн хойно орших Улсынхаа нийслэлийн нэрээр нэрлэгдсэн, Монголчуудын үүсгэн байгуулсан, “Улаанбаатарын Их Сургууль”-ийг 2 жилийн өмнө МУИС-тай нэгтгэж, МУИС-ийн харьяа болгож байгаад, өдгөө МУИС-т хийгдэж байгаа шинэчлэлт өөрчлөлтийн “үр дүнд амыг нь бүрэн барьж, үүдийг хаалгаад” авлаа.
Одоо Монгол улсын нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн “Улаанбаатар Их Сургууль” гэгч Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль үлдэв. Ийнхүү бид нийслэлийнхээ нэрээр Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй Их сургуулийг нэрлэхээр боллоо. Энэ нь байж болох энгийн хэрэг үү.
Дэлхийн Топ-10 Их сургуулийн №9-д Тохиогийн Их сургууль жагсжээ. Тэр хирээр Япон улсын нэр хүнд ийм дээгүүр байна гэсэн үг. Сөүлийн, Бээжингийн, Москвагийн, Тайваны Их сургуулиуд тухайн улсынхаа боловсролын салбарын нэр нүүр болж байдаг.
Солонгосчууд боловсролын салбарт бизнес эрхэлж болно, Монголын олон залуучуудыг сурган хүмүүжүүлж байгаад бид тэдэнд талархах ёстой ч байх. Гагцхүү тэд “Улаанбаатар Их сургууль” гэдэг нэрнээсээ татгалзах ёстой, Монгол улсын нийслэл хотын удирдлага, төр засгийн холбогдох байгууллагууд энэ нэрээ буцаан авах хэрэгтэй.
Алдсан, буруу шийдсэн бүхнийг засаж болдог нь Ардчилалын нэг гол зарчим билээ.
Ц.Мөнх
Холбоотой мэдээлэл:
http://www.ugluu.mn/12464.html
http://www.ugluu.mn/13467.html
Зочин · 2014/04/02
Gazariin tos .altain xuder
Зочин · 2014/04/02
Neft alt zes tumuriin xuder .altain xuder.eruu bold tumur unegui duusj baiga nuurs tavan tolgoi.OYU TOLGOI zereg ee aldaad guilanch xooson xar tsul gazariin xonin gurvel bolson mongoloo yax ve bodit arga zam bna uu
172 · 2014/04/01
itgel naidvar hair. yamar goe uriatai surguuli ve. ireeduin bolovson huchin maani ih sain tuluvshij bgaa yum bna. ih bayarllaa. Oyunii ih urguu iim l baih yostoi.
Oogii · 2014/04/01
Minii huu ene surguulid surdag.Bagsh nar n mash zuv ****rdlaga tavidag yum bilee,Dotuur bairnii bagsh n hicheeliin huvaariig n avch huuhduuddee zuv ****rdlaga tavidag,Bi huvidaa bayarlaj bgaa.Bidnii huuhdiig surgah gej anhaaral tavij bna shuu dee
Зочин · 2014/03/31
En setgvvlch vnen hiih yumaa olj yadsan gar bna Sain ywaa negendee bvv ataarhaachee bi en surguuliig sain medne surdaggvi bi shutis iin oyutan en surguuld naiz deere bnga ochdog getel tgej ***shin surtchilaad ywaad bdag hvn neg ch bhq za maluudaa tegleech surtalchilaad ywsan ch yadiin eron Ardchilsan niigem deer irgen n yugaa shvtn vv hamaagvi shv de jhan zov medeelel oruulaache
Zoogii · 2014/03/31
neg ch oron ezelj uzeegui oron gej unen shuu
Зочин · 2014/03/31
itgel naidvar hair gedeg chini bugdiin l heregledeg saihan ug shd
Зочин · 2014/03/31
huue setgegdel bichsen garuudaa yumiig sain uhaj oil***** .en bichsen niitlel ter solongos surguuli yamar bn gdgt uchirn bgaan bish bnshdee. Ulsiinhaa nereer ter tusmaa ih Ulaanbaatar/ iiin / Ih surguuli gsn nernii utsaad uchigiin oil***** saraanaguud chin
Зочин · 2014/03/31
Mongolin zarim neg hachin surguuliudin hj chadaaguig hiisen surguuli shde. Bi ene surguulid surdaggui ch gesen sain medne. Ataarhsan heden baagigin hj bga yavuulga l yum bhda huurhi. Sain yavaa negendee bitgii ingej gai bolj bailda. Haana ter ***shin ene ter surtalchilad guigeed bga yum harsan uzsen hun bgamu jaahan barimttai yum bichmeer yum. Uneheer ***shin surtalchildag bsn bol udiid oyutnuud n boslogo gargaad buun yum boldin bgazde. Harin ch mongolin bolovsrolin salbart, niigemd unetei huvi nemer oruulj bga gazar gj boddog.
Зочин · 2014/03/31
bi surj bsan bi ***riin ***shintai ulaanbaatar surguuli hezee ch surguuli dere esus shut ntr gj yam,arch uhuulga yawdaggui bsan manai angid gehed 1 l oyutan tsuglaand yawdag bsan ene surguuliig ene talaar buruu oilgood bdag yum shig bgan
Зочин · 2014/03/31
Ene solongoschuud negent mgl d uil ajil*****gaa yawuulj ehelsen bol yawahu. Harin ch endee uldej ulam olon surguuli neej tundee solongos ys zanshil zaasaar mgl gdg ys ustana shde. Ene humuusiin uldeene gh surguuli g huleej suuh ni buhiin doothiig harj uneg turj uheh n adil boloh bz. Hezee ch mgl s yawj ene surguulia uldeene gj bhgui shde sn bodooch ulam l ts****aa suniishd
Зочин · 2014/03/31
Ээ чааваас гэж дээ. Өөр хийх ажил олдохгүй байна уу сэтгүүлч гуай. Монголын газар нутгийг он********ж байгааг нь яаж ч чадахгүй байж Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж байгаа нэгнийг нь яах гэсэн юм дээ. Адаглаад л наад Солонгосчууд чинь монголоос явлаа гэхэд бүх эд хөрөнгө байгууламжууд нь монголд, Монголын хойч ирээдүй болсон оюутнуудад л үлдэнэ шүү дээ. Наад сургуульд чинь хэдэн зуу дахин мэдлэг боловсролтой монгол ажилчид, багш, эрдэмтэд, доктор, профессорууд олон байгаа сэтгүүлч гуай. тэр уриа заавал яагаад шашных байх ёстой гэж
Зочин · 2014/03/31
Harin ch niisleld n irj barichad soul geegui n ih yum hotod n barij bgm chn ulanbatar l gj ner ugnushd boljishd nad surgulinud chn mongolin surgulin hj chdaguig l hj bga bh shu bi bs end surdaggui ghde sonsohne uneher sn bolovson huchin hel ustai hunig belded gargadag yum bile.yu ch medku bj bitgi neh uls turjuled undeserheg boloh gd yadal da inedtei nitlel bn
Зочин · 2014/03/31
mongol uls gj neg ym bj bhad ene heden solongoschuud yagaad ch chadahgui
Гаххххх · 2014/03/31
еээээ сэтгүүлчид гэж ****** юм даа би энэ сургуульд сурч төгсөөгүй л дээ гэхдээ улсын сургуулиас илүү нийгмийн ажил нтр бол хүрээ Эм Ай юү Улаанбаатар сургуулийд гайгүйдээ явж үзээгүй та нар юу мэдэх вэ дээ. Хэлээрээ ч гэсэн сайн Эм Ай Юу-г төгссөн ихэнх нь англи хэлтэй болооод төгсдөг харин монгол сургууль худлаа заасан болоод л хаядаг. Хөнгөлөлт нь Сайн сурвал сургалтын төлбөрөөс мөн энэ тэнд шагнал авдаг хүмүүс төлбөрөөс нь 10% 20% чөлөөлж өгдөг би лав манай сургууль хөнгөлөлт өгдөг гэж мэдэхгүй л юм байна байдаг л байх надаа л лав харагдаж мэдэгдэж тэр тэдэн хувь сургалтын төлбөрөөс чөлөөлөгдлөө гэж бичиж харуулсан юм байхдаггүй л байсан гаах боль боль балай ажил олдохгүй сэтгүүлч нар