Махны үнэ хямдрах таатай нөхцөл бүрдлээ
2020/02/06
Нийслэлчүүдийн толгойн өвчин бол яахын араггүй махны үнийн өсөлт билээ. Сар шинийн баяртай холбоотой хүнсний бүтээгдэхүүн тэр дотроо мах махан бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль гэлтэй.
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг судалгаанаас ажиглахад махны үнэ нэгдүгээр сард 14 мянган төгрөгт хүрсэн бол энэ долоо хоногт 12 мянга болж буураад байна.
Махны үнэ буурахад нөлөөлөх хүчин зүйлс нь дулааны аргаар боловсруулсан махны экспорт тодорхойгүй хугацаагаар зогссон. Мөн нэгдүгээр сард болсон БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан Коронавирусийн, Хунань мужид гарсан H5N1 буюу шувууны томуу өвчин гарсан явдал юм. Үүний улмаас Улсын онцгой комисс хуралдаж тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэр гаргалаа.
Түүнчлэн цаг агаарын дулааралтай холбоотой махны хадгалалт, зоорь хомс зэрэг хүчин зүйлсээс хамаарч нь махны үнэ буурч нийслэлчүүд хямд мах махан бүтээгдэхүүн худалдан авах таатай нөхцөл үүсээд байна.
Zochin · 2020/02/07
Hyamdraagui l bna kee sh dee zahuudiig shalga
ХОТЫН ИРГЭН · 2020/02/07
Махгүй дээ биш зүгээр л авсан махаа амбаарт хадгалж байгаад нугалж зардаг. Ашиг олж байна гээд хүн болгон нугалж зардаг ченж болсон.