Коронавирусийн улмаас NBA-н тоглолт түр хойшилж, итали хөл бөмбөгчин халдвар авсан нь тогтоогджээ
2020/03/12
Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой болох буюу манай цагаар яг одоо болох байсан Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ тоглолт коронавирусийн улмаас түр хугацаагаар хойшлоод байна.
Учир нь франц гаралтай Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобероос вирусийн шинж тэмдэг бүхий ханиалга илэрсэн учир яаралтай арга хэмжээ авч, сэргийлэх үүднээс манай цагаар пүрэв гарагийн 9 цагт эхлэх байсан Юта Жазз- Оклахома Сити Тандер багийн тоглолтыг хойшлуулаад байгаа аж. Гоберийн өвчний шинж тэмдэг нь коронавирус гэж албан ёсоор тогтоогоогүй ч түүний ханиад хүрсэн байгаа явдалд NBA удирдлага санаа зовнин бусад тамирчид болоод үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийн тоглолтыг хойшлуулжээ.
NBA зүгээс өвчний тархалтаас сэргийлж, тоглолтуудыг үзэгчгүй явуулах санал гаргаад байгаа юм. Европын орнуудад сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн тоглолтуудыг саяхнаас үзэгчгүйгээр явуулж эхэлжээ. Коронавирусийн дэгдэлтийн улмаас үзэгч, хөгжөөн дэмжигчгүй NBA-н хамгийн эхний тоглолт маргааш буюу Голден Стэйт Уоррэйрс-Бруклин Нетс багийн хооронд болох юм.
Коронавирусийн тархалт энэ сараас эхлэн Европын орнуудад ихээхэн эрчимж байгаатай зэрэгцэн спортын тохоомон арга хэмжээнүүдийг цуцлахад хүрээд байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр спортын тамирчид дундаас Италийн хөл бөмбөгийн Ювентус клубын тоглогч Даниеле Ругани корона вирусийн халдвар авсан нь батлагдсан гэсэн мэдээлэл байгаа юм.