Зориод ирснийхээ зовлонг хуваалцана, амжаад ирснийхээ амийг сахина, гүйцээ!
2020/03/17
Андгайндаа үнэнч байх гээд андын журам, ард түмэн яриад суучихдаг айхтар гөжүүд Ерөнхий сайдтай улс даа, манайх. Адуугаа амьдаар нь хил давуулахгүй гээд алдлаад хэвтчихнэ. Адлуулаад ч гэсэн нефтийн үйлдвэр босгоно гээд амсхийхгүй зүтгэнэ. Улс юм чинь, Уханиас иргэдээ авна гээд урагшаа дайрчихна.
За тэгээд зам бараадаж, зам тосч, зам туулж өссөн жолоочийн хүүгийн замын дунд хүнээ хаядаггүй зан юм байгаа биз. Япон, Солонгос, Герман, Туркаас иргэдээ авна, эх оронтой хүмүүс ээж аавдаа ирэг гээд чухам чухал зорилго тавьж дээ. Өнөөх л ядуу улсын зовлон, өрөөлийн нутагт байгаа иргэддээ ядаж шинжилгээ хийлгээд авахыг Онцгой байдлын комисс чухалчлан журамласан аж. Тэгсэн дан ганц Монголоос шалтгаалдаг юм гэж юу байхав, цэнхэр гариг доргиж байхад цэртэй болгоныг ч яаж шинжилж амжихав. Өдөртөө тухайн улсынхаа хүчин чадлаас хамаараад эмнэлэгт хандсан 6-12 мянган иргэнээ шинжлээд ч амжихгүй, шигшээд ч дуусахгүй, аргагүй байдлаа ам алдан тоочиж угтжээ. Манайхны өөдөөс "Өвчингүй Монгол байтугай өөрсдөө хэцүүхэн байна" гэж өрөвдмөөр учирлаж, өчнөөн уучлалт хүсчээ. Ингээд нөгөө анхны байдлаар гаргасан журам ч будаа, дүрэм ч бүр будаа. Цаг алдвал монгол иргэд тухайн орноосоо халдвар авах эрсдэл хормоор хэмжигдэж, агшнаар тоологдоод байдаг. Нөгөө гөжүүд Ерөнхий сайд маань "Монгол Улс өвчтэй эрүүл ялгаагүй, өөрийн иргэдээ авах л болно" гээд зүтгүүлж дээ. Эрүүл мэндийн яам, эмч сувилагч нар ч "Эх орноо гээд ирж байгаа иргэдээ эмчилнэ, эдгээнэ, чадах бүхнээ хийж, мэдэх бүхнээ сорино" гээд жинхэнэ монгол цус нь хатгаад жирийтэл эгнэж зогсоод л тусгай үүргийн онгоцоо тулааны шугам руу хөөргөсөн аж. Урд шөнө нойргүй хонуулангаа алдсан вирустай гурван иргэний түүх энэ юм. Монгол Улс иргэдээ авах болно. Бусад улс гүрнүүдийн адил булиглах цус, цохилох зүрх нэгтэй иргэдээ эх оронд нь авчрах болно. Тэдний дунд covid-19-өөр өвдсөн хүн цаашдаа ч нэг бус ирнэ. Харин үүнд л бид бэлтгэлтэй байх учиртай. Тиймээс би шинжилгээнд хамрагдсан иргэнээ авчирна гэсэн яалаа, гаргасан журмаа зөрчлөө гэж гайхаж зэмлэсэн үгээ энэ их хүн чанарын өмнө, эх оронч сэтгэлийн өмнө буцааж байна. Үйл явдлын галзуу хурдтай хувирал дунд үүнээс илүү ч өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Харин юу гээч? Эх орноо тэмцэж, ээж аавыгаа бараадан ирж буй иргэдийнхээ жаргал зовлонг Ерөнхий сайдын PR мэтээр мушгин гуйвуулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Үхэл амьдрал зэрэгцэж байхад ёстой үхсэний чинь PR манатай. Улстөржүүлж болдоггүй учир шалтгаан гэж бий. Тэр нь хэлж ирдэггүй өвчин, хийсч ирдэггүй үхэл билээ. Засгийн газрын хэвлэлийн албаны зураглаач, зурагчид онгоцонд бичлэг хийгээд явж байсан мэтээр асуудлыг илт гуйвуулж, илэрхий улстөржүүлж байгааг бүгд харж байна. Онгоц тоссон бүх хэвлэлийнхэн гуравдугаар шатлалаас зураг авч, бичлэг хийсэн гэдгийг нотлох зургууд ч байна. Хүн нь байтугай адуу нь эх нутгаа л тэмцдэг хөх Монголын үр сад байтлаа дээрээ тэнгэр, дэргэдээ бурхан, дээдэлдэг аав ээж, дээлээ хуваадаг анд нөхөргүй юм шиг энэ вирусыг л улстөржүүлэхгүй байж байгаад учиртайхан ард нь гарцгаая.
Нээрэн, сонин дуулгахад нөгөө франц маань адууны махтай сармистай шөлнөөс бүүр уйдаад, "Одоо пиццагаа идэж, кофегоо ууя" гээд босоод ирсэн гэнэ билээ шүү. Хаа хамаагүй тэнэж амжсан францыгаа хамгаалж тусгаарлаад босгочихсон юм чинь харийн газраас эх орноо зорьсон халуун цуст монголчуудыгаа эдгээнэ шүү. Анхнаасаа тусгаарлаж авчраад, амжиж оношлоод, монгол газрын агаар салхи, монгол хүний сэтгэл ухаанаар угтсан юм чинь болно доо, болно. Тэгээд ч хүн хүнд үнэтэй, хүний нутагт эх орон үнэтэй. Инээж тосчихоод ингэж адлахгүй, зориод ирснийхээ зовлонг хуваалцана, амжаад ирснийхээ амийг сахина, гүйцээ!
Р. Эмүжин
Зочин · 2020/03/17
Чам шиг амиа бодогч биш учираас тэднийг шагнавал зохилтой. Энхтүвшин, Сарангэрэл, Нямхүү нарыг “Монгол улсын баатар” цолоор шагна Еөкөө..
Хүннү · 2020/03/17
Чи одоо юу вэ? Хэнийх байх нь чамд ямар хамаа байнаа.
Хүннү · 2020/03/17
За одоо яахав дээ. Нэгэнт вирус тусчлаа одоо тэд маань хурдан эдгээсээ гэж залибарч л сууя. Ханиад хүрээд эмчлүүлж байна гэж бодоод сэтгэл санаагаа тайван байлгаарай та хэд минь мөдхөн эрүүл болоод гэр гэртэй харьнаа. Монгол эмч нартаа итгээрэй, тэд л та нарыг эмчилж чадна.
Zochin · 2020/03/17
Uuriin eh oron sain baina vneheer setgel ogshij bna shvv
зочин · 2020/03/17
Генсек Амарбаясгалангийн хѳлсний бичээч
зочин · 2020/03/17
Гадаадаас ѳвчин авч ирэх шийдвэр гаргасан албан тушаалтныг иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр шалгахыг шаардаж бна.
zochin · 2020/03/17
Hun shuumjildeg heneerhelee bolitsgoo manaihaan
Mongol · 2020/03/17
Tur zadag mini ard tumnee gesen setgeleer l ajillaj bn.Zuv taktikaar ajilaa guitsetgej bn.Setgel mini uvduj zurh mini ogshij suunadaa,hen negniig buruutgaj shuumjlehguigeer hundetgeltei handaj ajild ni dem boltsgooe minii mongoliin ard tumen mini!
Хэнээрхэл · 2020/03/17
УОКомиссын ажиллагаа удаан байна. Өвчин гарахаас нь өмнө өөрсдийнхнөө зарлаад, цуглуулаад авах байсан юм. Энэ комисс Монгол улсыг өвчлөлөөс хамгаалах болохоос биш өвчин тээвэрлэж авч ирэх ёсгүй. Юу ч болоогүй байхад баахан дөвчигнөж эдийн засгаа өеөдүүлчихээд одоо ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ЮУ ХИЙХ ГЭЖ байгаа юм бол доо хөөрхий.
авч ирсэн, зөв · 2020/03/17
ЭХ орон нь иргэдээ авч байгаад баярлаж байна. ӨВЧИНГ идгээнэ, итгэж байна. БИД сайхан эх оронтой хүмүүс шүү. БАХАРХАХ ёстой.
Зочин · 2020/03/17
Өөө тэр солонгост байгаа амьтас тэдний ар гэрийхэн нь авчирсангүй гээд зүхэж занаад сүйд болсон ш дээ. Тэр өвчтөй авгай хүүхнүүдийг ар гэрт нь гэр оронд тусгаарлаад хаячмаар юм. Бүх юмыг зогсоолоо ш дээ эдийн засгийн хувьд хараат орныг ч хэлэх үү? эдийн засгийн хувьд ч хэцүүдлээ ажил төрлөө хиймээр цалин мөнгөө авмаар одоо цаг дулаарлаа ид ажлын цагаар одоо хорио цээр бий болвол хэцүүдэнэ. Манай улс халдвар тархвал эдийн засгийн хувьд даахгүй ш дээ. Гайтай лайтай юм халдвар авсан газраа л эмчлүүлнэ биз дээ. Франц хүн халдварт өвчнөө францдаа эмчлүүлэхгүй гэхМонгол авгай нар өвчнөө авахд улсдаа ирж халдвар тараана гэж зүтгээд байхын ухаан бодол санаа ч гэж алгаа даанч
Зочин · 2020/03/17
Өвчтэйгийн орхиод өвчингүйгын авчирч болдоггүй юм уу ? 14 хоногын карантинг тухайн оронд нь хийлгэж өвчингүй хүн авчраачээ !!! Солонгост байгаа манай элчин сайд юу хийж БАЙНАА .
Зочин · 2020/03/17
Зөв өө, нэгэнт ирчихсэн хойно эмчлээд эдгэрүүлэх нь хүний ёс оо, харин наад халдвараа тараахгүйн төлөө л сайн ажлаарай, жоохон сэрэмж алдвал хэцүүднэ шүү. Гараа дэлгээд угтан авсан эх орноо л битгий мартаарай. Ядарсан цагт хүний нутагт хаяагүй төр засаг, ард түмэнээ битгий мартаарай гэе дээ
зочин · 2020/03/17
манай эмч нар маш мундаг шүү нэгч хүнийг амь эрсдүүлэхгүй гэж итгэж байгаа шүү та нартаа итгэж бна.4 хүнээ бид эдгээж чадна