Сайн байцгаана уу. Та бүхнээс бяцхан зүйл асуух гэсэн юмаа. Би эхнэр 2 хөөрхөн охинтой. Ойрд бүр эхнэрээ гомдоож, түүнийгээ өөрийнхөө зөрүүд зангаасаа болоод үргэлж л зовоох боллоо. Жижиг хэрүүл томорсоор томорсоор ..........................

Үнэнхээр ойлголцдоггүй хүмүүс гэж байдаг уу.

Намайг уурлах болгоно доо л ҮХЭЭД ҮНС НУРАМ БОЛООД ӨГ, ЗАЙЛААД ӨГ, САЛААД ӨГ, ГУЙЛАГЧИН, МАЛ, АРЧААГҮЙ ...... гээд бүх муу муухай үг болгоныг хэлж толгой түрүүгүй цохиж хөөнө. Сүүлдээ ч миний буруу юм чинь угаасаа зодуулах л ёстой гэж өөртөө хатуурхан хэлж зодуулдаг. Өөрөө ч зүгээр байхгүй тэрнийгээ уурандаа цохиж авдаг. ГЭХДЭЭ НАДАД ГЭМШИХ сэтгэл байнааа.....

Сүүлийн үед 2 хөөрхөн охины минь дэргэд аавыг нь зодно гэдэг чинь ..................... үнэхээр би өөртөө гутарч яг одоо нойр минь хүрэхгүй гэрээсээ хөөгдсөн эр хүн би арчаагүй царайлан шөнийн 03.30 минутанд өөрийгөө зүхэн сууна.

Миний хувьд энэ 3 маань байхгүй бол надад цаашид амьдрах шаардлага байхгүй .............. 

Хань минь тийм ч муу хүн бишээ аливаад сэтгэлтэй ханддаг, ажилсаг, ямар ч зүйлд сэтгэлээсээ хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн.

Эцэст асуух зүйлээ хэлье.

  • Би эхнэрийнхээ хүссэнээр салсан дээр үү

Энэ асуултанд та бүгд маань санал бодолоо хэлээч....

"Авах гээхийн ухаанаар хандаарай та бүхэн"

Баярлалаа