Сайн байна уу өдрийн мэнд би 8сартай хүүхэдтэй нөхөртэй. Би анх нөхөртэйгөө чатаар харилцаж танилцаж уулзаж байсан их л дасаж үерхсэндээ.

Гэтэл 2жил болоод нилээн дотно болсны дараа нөхрийгөө өөр хүмүүстэй харилцаж уулздаг байсныг нь мэдсэн. Ерөнхийдөө охидуудтай хайраа юу хийж байна, найз охингүй гэх зэргээр их чаталдаг ярьдаг хол хөдөө ажлаар явахдаа тогоочтойгоо янз бүр болчихоод ирснийг нь ахиад хөдөө явахдаа надтай чаталж байгаа хэрнээ эмэгтэй хүнтэй утсаар ярьж дугаараа өгч найрч байгаад миний хажууд ирэхдээ кодоо мартсан гээд шинэ хаяг нээхэд нь гадарлаж мэдээд уурлаж байсан. Баарнаас эмэгтэй хүн авчирч хононо.

Найзынхаа эхнэрийн дүүтэй чаталж байгаад баригдсан, нөгөөдөх нь уулзая учрая гээл би нөгөөдөхөд нь юм хэлэхээр тэгээд яадын тарган царай муутай новш минь, тур нтр гээл баахан эмэгтэйд элдвээр хэлүүлж байсан хүүхэд гаргах хүртлээ их л хүнд байлаа байнга бэлгэвчтэй явдаг. Би ч хэрүүл болно лай гээд хэлэхээ ч байсан. Тэгээд нэг өдөр хэрэлдээд салснаас 2 хоногийн дараа жирэмсэн болсноо хэлтэл буудалд нэг эмэгтэйтэй байж байсан.

Гэхдээ ахиад л уучилсан, хүүхдийнхээ төлөө гээл их тэнэг юм хийсэн ч юм шиг ингээл жирэмсэн болсноос хойш өвчтэй хүнд үед хажууд байгаагүй, өвдөхөөр уурладаг, уурлахаар зоддог тэгээл уучлалт гуйгаал чи өөрөө намайг цохьсон, чи их зэвүүн үг хэлдэг гээд би ч нээрээ надаас болсон байх гээд өнгөрдөг. Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсож байгаагүй гээл би ч хайрлаж харамлахаа бүр больсон. Найзуудтайгаа ууж яваал ирдэг болсон. Гэхдээ халамж анхаарал тавьж эмэгтэй хүнтэй харьцах нь жирэмсэн болсноос хойш багасаад л байсан ч уух нь багасаагүй.

Надад бас асуудал байгаа юм болов уу гэж боддог. Нөхөр маань миний анхны хайр, анхны гэх бүх зүйлийн эзэн байсан. Үерхээд 1 жил болоод салсан юм, тэр хэсэгхэн хугацаанд өөр хүнтэй үерхээд түүнтэй унтаад дараа нь бас л хууртаад салсан. Нөхөртэйгээ удалгүй эргэж нийлээд үнэнгээ хэлсэн тэгсэн нөхөр маань чи миний харамлаж явдаг биеийг хүнд үзүүлчих гэж дээ гээд одоо хүртэл уурлахаараа ярьдаг.

Энэнээс болж намайг хуурдаг юм болов уу, гол асуудал нь гэвэл би нөхөртөө итгэхээ бүр мөсөн больсон, чатыг нь нууцаар байнга шалгадаг, утсыг нь ч гэсэн, хол явчихаар нь их юм ургуулж бодоод хэрэлддэг. Гэхдээ нөхөр маань дүү найзуудтайгаа нөгөөдүүл нь эхнэрээ дагуулаад уудаг, тэрийг нь мэдэхээр бүр их хэрүүл хийдэг. Найзыхаа найз охинтой явалдаж байснаас хойш эмэгтэй хүнтэй ойр байлгах их дургүй болсон.

Огтхон ч итгэе, хайрлая, халамжлая гэсэн хүсэлгүй болсон. Одоо яаах ёстой вэ, салаад явах уу эсвэл ахиад ганцхан удаа итгэх гээд үзэх үү? Бүр аргаа барж байнаа ийм айхтар хартай хүн хардаж, ууртай байгаагүй юм, бүр л ааш маань эвдрээд өөрийгөө зовоогоод байх юм .