Сурагчаа хөөсөн “Монтэ Роза” сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалъя, Ё.Баатарбилэг сайд аа
2020/04/09
“Монтэ Роза” сургуулийн захирал Р.Очир-Эрдэнэ та хөөсөн сурагчаасаа уучлалт гуйна уу
“Монтэ Роза” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч М ангийнхаа хүүхдийг маажсаны улмаас сургуулийнхаа захиралд хөөгдсөн хэргийг талаар өмнө нь мэдээлсэн. Зургаан настай хүү сургуулийн сурагч болоод, орчиндоо дасаж амжаагүй, багшийнхаа, найзуудынхаа нэрийг гүйцэд ч цээжилж амжилгүй хөөгдөнө гэдэг сэтгэлд багтамгүй.
Хувь, хувьсгалын боловсролын байгууллага гэдэг хүүхдэд мэдлэг, боловсрол олгохоос гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Түүнээс дураа хүрэхээр “Бид чамтай ажиллаж чадахгүй. Гэрээгээ цуцаллаа” гэж хэлээд хөөчихдөг эрх дарх үйлчилдэг газар биш. Хүүгийнхээ сурах эрхийн төлөө түүний ээж Н.Халиун Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гомдол гаргажээ. Тэрбээр “Монтэ Роза” сургуулийн захиргаанаас миний хүү М-ын нэр хүндэд халдаж, сургуулиас хасах шийдвэр гаргаж, хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчсөнд гомдолтой байна” хэмээн гомдол хаяглажээ. Харин ХЭҮКоос гомдлын мөрөөр холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авчээ.
Болсон явдлын талаар тус сургуулийн захирал Р.Очир-Эрдэнээс тайлбар авахад “Сурагч М нь монгол хэлээр сайн ярьж чадахгүй, хүүхдүүдтэй ойлголцдоггүй болохоор их уур бухимдалтай байдаг. Тухайн хүүхэд ангийнхаа хүүхэд рүү бал шидэж толгойг нь гэмтээх зэргээр 10 гаруй удаа хүүхэд зодсон. Тэр хүүхэдтэй ганцаарчлан ажиллах боломжгүй болохоор сургуулийн дүрмийн дагуу сургуулиас хасах шийдвэр гаргасан” хэмээн тайлбар өгчээ. Харин ХЭҮК энэ бүгдийг шалгаж, нөхцөл байдлыг тогтоосон байна. Ингэхдээ тэд “Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар багш нь суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах, мөн суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Харин “Монтэ Роза” сургуулийн багш, удирдлага дээрх үүргээ биелүүлээгүй” гэх дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн “Монтэ Роза” сургууль нь сурагч М-ыг хэл ярианы хоцрогдол, онцлог байдлаар нь ялгаварлан гадуурхаж, сургуулиас хассан байна.
Энэ нь түүний сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн тул цаашид төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаарх шаардлагыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “Шаардлагын дагуу сургуулийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн . Боловсролын байгууллага хүүхдэд мэдлэг, боловсрол олгох үүрэгтэй болохоос хөөх эрхгүй. Энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна” хэмээсэн юм. Хувийн сургуулиудын үйл ажиллагаа, тусгай эрх олгох зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газар хариуцдаг аж. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахдаа тэд “Хүүхэд бүрт хүрч ажиллана, чанартай боловсрол олгоно” хэмээн тангарагладаг аж. Харамсалтай нь, тус сургууль энэ үүргээ биелүүлсэнгүй ээ.
Хичээлийн бүртгэлээ хийж байхдаа тэд хүний алаг үрийг мөнгө болгоод харчихсан бололтой. Харин сургалтын төлбөрөө авсныхаа дараа ялгаварлан гадуурхаж, “Бид чамтай ажиллах боломжгүй” хэмээн гудамжинд гаргаад хаяж болдог юм уу. Хэдийгээр хүү одоо өөр сургуульд сурах болсон ч насан туршдаа сэтгэлдээ “сорви”-тэй явах нь ээ. Иймд тус сургуулийн захирал Р.Очир-Эрдэнэ та хөөсөн бяцхан сурагчаасаа уучлалт гуйна уу. Эсвэл хүссэн үедээ сурагчаа хөөдөг, хүүхдийн төлөө гэх зорилго, чиглэлгүй ийм захирал, эрхлэгч, багш нарыг олж харж зохих шаардлага, шийтгэл өгч чаддаггүй юм бол БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг та уучлалт гуйна уу. Дүрсгүй бяцхан хүүхдүүдээ энэ мэтчлэн хөөгөөд байвал сургуульд сурах хүүхэд үлдэх үү. Хүүхэд бүр боловсрол эзэмших ёстой, сайд аа. Ашгийн төлөө ажилладаг, хүүхдийг амьдралын бодит үйл явдлаас тасалж, робот мэт болгодог, хүүхдийн сэтгэл дэх ертөнцийг таньж, нээж чаддаггүй, хүүхэдтэй ажиллах арга ажиллагаагүй, арилжааны сургууль, цэцэрлэгийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байя.
Зочин · 2020/04/17
Манай хүүтэй нэг ангид байсан юм. Эдний хүү уур уцаартай. Балаар хүүхдүүд рүү шууд хатгадаг, тархиар нь хана савдаг орилж хашгирч уурлаж цухалддаг хичээл хийлгэдэггүй ангидаа орилоод хашгираад суучихдаг аргаа бараад сургуулиас гаргаад өгөөч гэж хүссэн.
Зочин · 2020/04/10
Сургалтын төлбөрийг нь авсан учраас хөөж байгаа нь ойлгомжтой
Зочин · 2020/04/10
Мөнгөний төлөө ажилладаг сургуулийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй нэг л их мөнгө ярьсан тэнэг юмнууд бэлтгэж гаргадаг тэдний дундаас л элдвийн юм гарч байдаг
Зочин · 2020/04/09
Иргэн · 2020/04/09
Хөө хөө зөв
Zo · 2020/04/09
Hodooni haltar yumnuud. huuhdee ogchihson uhamsar doroi aav eejuud bololtoi door yum bichsen humuus
Зочин · 2020/04/09
6 nastai hiuhdee zuv humuujuulcheed surguuli haalgah tuhai yarimaar yum da
Ju · 2020/04/09
Ta nar chini adilhan ur huuhedtei shu dee.yamar ch surguuli huuhdiig ingej. hooj bolohgui.
Иргэн · 2020/04/09
Хүүхдээ хүмүүжүүлээд сургуульд өгөх хэрэгтэй шдээ. Хүний эрх хүүдэд хүүхдүүдээ маажуулаад сууж байх ёсгүй. Хөөсөн нь дээр.
Eej · 2020/04/09
Ene hun yamar hargis hun be.yu gesen ug ve.ter zahiral ter huuhdees uuchlalt dariu gui.te chini huubed shu dee
Зочин · 2020/04/09
Битгий солиор. Болдоггүй хүүхдийг сургууль хөөх ёстой. Өчнөөн олон хүүхдийн эрх ашиг гэж бий. Асуудал гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Мэдээж хүүхдэд эрүү үүсгэлтэй биш сургуулиас хөөх нь зөв