Сарын эхний 20 хоногт хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 100.4 хувиар биеллээ
2020/07/20
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 7 сарын эхний 20 хоногийн байдлаар гарлаа. Уурхайчид энэ хугацаанд 1446.9 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 106.8 хувиар биелүүлжээ. Мөн 640 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөт үзүүлэлт 118.8 хувиар, 2055.6 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөт үзүүлэлт 98.8 хувиар биелсэн дүнтэй байна. Баяжуулагчид 1830.9 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 100.4 хувиар биелүүлэв.
Сарын эхний 20 хоногийн байдлаар, хүдэр дэх зэсийн агуулга 0.456 хувь, молибдений агуулга 0.0145 хувь буюу төлөвлөгөө 98.7-106.4 хувийн үзүүлэлттэй байна. Зэсийн металл авалтын төлөвлөгөөг 100.5 хувиар, молибдений металл авалтыг 103.3 хувиар тус тус биелүүлжээ. Харин баяжмал дахь зэсийн металл авалт 99.6 хувь, молибдений металл авалт 110.4 хувийн дүнтэй байгаа бол зэс молибдений агуулгын төлөвлөгөө 102.1-105.9 хувиар биелэв.
Энэ хугацаанд хуурай жингээр нийт 34629 тонн зэсийн баяжмал, 346 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102.1-105.9 хувиар биелүүлж ажиллалаа. Одоогоор агуулах дахь зэсийн баяжмалын үлдэгдэл 6670 тонн байна гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.