Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!
2020/07/31
Түүхч мэргэжилтэй, сэтгүүлчийн ажил хийж явсан Ө.Энхтүвшин улс төрд тодрон гарч ирсэн нь 1996 он.
Тодруулбал тухайн үеийн МАХН ( Одоогийн МАН) УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдсаныхаа дараа намынхаа удирдлага, үзэл баримтлалыг бүрэн шинэчилж Намбарын Энхбаярыг намынхаа дарга болгосноос эхтэй юм.
МАХН-ын залуу дарга Н.Энхбаяр өөрийн хамтран зүтгэгч Ө.Энхтүвшинд ихээхэн итгэж байжээ гэдэг нь түүнийг намын нарийн бичгийн даргаар ажиллуулахын сацуу Улаанбаатар хотын МАХН-ын дарга, "Үнэн" сонины Ерөнхий Эрхлэгч зэрэг хэд хэдэн хариуцлагатай албан тушаалд хавсран томилж байснаас харагддаг.
Улмаар 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайдаар ажиллаж, Н.Энхбаяртай дөрөө харшуулан зүтгэв.
Гэвч УИХ-ын 2024 оны сонгуульд Ө.Энхтүвшин ялагдсан юм.
Үүнээс хойш харин Ө.Энхтүвшин өөрийн улс төрийн замнал дахь нэгэн шинэ мөчлөгийг эхэлсэн билээ. Энэ нь "албан тушаал шантаажлах".
УИХ-ын 2004 оны сонгуульд ялагдсан, албан тушаалгүй хоцорсон хэсэг улс төрчид нэгдэн МАХН дахь Уламжлал, шинэчлэл-Ардчилал шударга ёс" жигүүр гэгчийг байгуулж, Ө.Энхтүвшин удирдав.
Хоёр жил гаруй тэмцэгчдийн дүрд тоглосны эцэст тэрээр 2006 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын албан тушаалтай болсон юм.
Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол 2017 он.
Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын төлөө У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн бөгөөд ялагдсаныхаа дараа шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн амлалт өгч, яагаад гэвэл би нүх болгонд шургадаг хүн биш хэмээн тайлбарлаж байв.
Гэвч түүнийг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлмэгц тэрээр амлалтаа мартан зүтгэсэн бөгөөд үүнд нь эгдүүцсэн
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан : ""Өнгөрсөн 30 жил улстөрд бугшсан идээ бээр, муу муухайгийн илрэл нь бол та. Тиймээс таныг дэмжихгүй. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаана гэж гарын үсгээ зурсан. Ерөнхий сайдыг томилох үед орж ирээгүй. “Би нүх болгонд ороод байдаг хүн биш. Би Засгийн газарт орж ажиллахгүй” гэж хэлж байсан. Та ичиж амьдар. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй" хэмээж байв.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуульд Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлээгүй.
Гэвч тэрээр албан тушаалаа ашиглан, чартер нислэгээр өвчтэй, зовлонтой олон Монголчуудын өмнүүр очер дайруулан авчирсан хүү Э.Золбоогоо Барилга, Хот байгуулалтын дэд сайд болгуулсан. Төрийн ажлын ямар ч туршлаггүй хүүгээ дэд сайд болгосныг нь "За яахав, УИХ-д нэр дэвшээгүйнхээ оронд У.Хүрэлсүхээс авч буй төлбөр юм биз дээ" гэж улс төрийн хүрээнийхэн зэвүүцэнгүй байдлаар хүлээн авсан.
Гэтэл энэ бүхэн Ө.Энхтүвшинд хангалтгүй бололтой.
Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин элчин сайд болохоор МАН-ын удирдлагуудтай ярьж яваа гэнэ. Одоо арай хэтэрч байгаа юм биш үү?
Б.Энхтүвшин та ямар алтан загасны үлгэрийн эмгэн биш дээ. Эсвэл нүх болгонд шургахгүй бол байж чадахаа больчихсон "тарвага" болоо юу? та.Одоо больчих.
Залуусын хэлдгээр Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!
М.Чой
сонин.мн
Зочин · 2020/08/01
huvsguliihnii neriig hyvidaa het ashiglasan hund tysgui chamaig huutei chin hamt Auyrsaihan gishuun mur bolgoniig chin mushgij baigaa shorond shond ulgunu duu byryy l nohoitvol
Зочин · 2020/08/01
хуутэйгээ нийлж барилга бариулж байгаа барилга нь зайсанд байдийн барилгын явц муу херенге оруулалт шаардлагатай болсон учраас БАРИЛГЫН САЙД БОЛСООН ЕНХТУВШЭЭН ЧАМ МУУГ ХУУТЭЙГЭЭ УЛСЫН МЕНГЕЕР БАРИЛГАА ХУВИЙН БИЗНЕСЭЭ ЯАЖ ХЕГЖУУЛХИЙГ ЧИНЬ ХАРНАА
Зочин · 2020/08/01
Энэ МАН-д удвал намаа алах л хүний нэг шүү дээ.
Ахмад хүн · 2020/07/31
Хүүгээ сайд болгочихлоо. Одоо болоошдээ. Гадаад улсад Монголоо төлөөлж элчин сайд болох бэлтгэгдсэн олон залуус байна. Намын ажил энэ тэрийг бол хийчих байх, дипломат албанд болохгүй ээ. Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй гэдэгт найднам. Бурхан үзэг.
Зочин · 2020/07/31
Зочин · 2020/07/31
"Гэвч УИХ-ын 2024 оны сонгуульд Ө.Энхтүвшин ялагдсан юм" гэнээ. Ирээдүйг харчихаж...
Зочин · 2020/07/31
Одоо болно болно. Ер нь ч тэгээд тэр ярвайчихаад дуугарч цөхөөд ард олны төлөө биш хүн болсон байна лээ. Өгөөмөр зах мах гээд олон ч юмыг амжуулаад баяжчихсан гэсэн үнэн байна лээ. Одоо зүгээр төрийн ажилд хутгалдаад байлгүй Өгөөмөр захынхаа ажлыг хийж үз
Zo · 2020/07/31
Muu huur
Зочин · 2020/07/31
Энхтүвшин одоо ёстой болих хэрэгтэй шдээ... Удам дамжиж монгол улсыг өөртөө хувьчилж авах гэж байгаа юм уу ... Ичих хэрэгтэй шдээ ханатлаа л идэж уулаа.,өөртөө ашиглалаа шдээ ...
Chuluuntsetseg · 2020/07/31
Boluvol taarna havraas hoish olon hunii haraal,muu ugiig hangalttai idleesh dee hugshin hun bn daa hoidoh urdhaa bodvol yasiin
багш · 2020/07/31
2024 bish. 2004 bailguidee. Aldaagaa zasaj baigaach.
Зочин · 2020/07/31
Зочин · 2020/07/31
Чой гуай тйа үүнд нэг их атаархах хэрэггүй.Хйиж чадна,нас байна гэж нэамын удирдлага үзсэн л түүнд нэг их зовох хэрэггүй.60 хүрээгүй хүнийг З.Энхболд та хоёр л зөнөсөн энэ тэр гэж хуцдаг байх.Оюун ухаан хэзээч тэтгэвэрт гардаггүйг чи мэддэггүй юмуу.Харин атаархал,хорсол хоёр бол тэтгэвэрт гарахаас өөр зам байхгүй л дээ
zochin · 2020/07/31
hurelsuh ee odoo ene hugshuudee tetgevert ni gargaldaa
m · 2020/07/31
bolih hergtei hudlaa dvr esgesn hvn hiij bvteesen yum yu bgaan en ulsad avgai ni heden barilga barij zarj amidrla zalgula biz de