1 сургууль болон 17 их, дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
2021/01/28
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ.
Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.
Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ.
Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.
Зочин · 2021/01/29
Сурч чадахгүй байж их, дээд сургуульд элсдэгээ л иргэд минь больчих. Тэгвэл муу сургуулиуд аяндаа хаалгаа баринм
Ганц зөв · 2021/01/28
Ганц зөв шийд гаргаж дээ
Бат · 2021/01/28
Энэ олон их дээд сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг өндөрсгөж цөөлмөөрөө бид хэнд ч хэрэггүй сургууль төгссөн болж дэлхийн эдийн хөгжлөөс хоцорч байна даа
Зочин · 2021/01/28
Боловсролыг эрүүл мэндийг бизнес болгосны гор мөн ч их дээ одоо хүүхдийг 6наснаас сургуульд оруулдгыг болих хэрэгтэй 12жил болгодог ч үнэндээ буруу байсан 8наснаас ороод 10анги төгсдөг тэр хамгийн зөв байсан бага ангийн хуучны мөрдөж хэрэглэж байсан сурах бичиг бас зөв байсан боловсролыг ч ёстой Самрах шиг болсондоо
Зочин · 2021/01/28
Huwiin surguuliudiig bugdiig haa
Зочин · 2021/01/28
Хайдо · 2021/01/28
90-ээд оны дундуур Новелийн шагналт эрдэмтэн ирж лекц уншиж,манай их сургуулиудтай танилцаад танайд 2-3 -н их сургууль л хүрэлцээтэй гэж байж билээ.Гэтэл одоо зуугааад байгаа нь зөвхөн ашигийн төлөө болсон нь тодорхой.Ямар ч бодлогүй ,сургуулууд чанаргүй мэрэгжилтэн бэлтгэн дээд боловсоролтой нэртэй ажилгүйчүүдийг бий болгожээ. Төлөвлөгөө гэдэг бол ухаалгаар аливаа зүйлд хандах үндсийг бий болгодогоос социализмийн үзэлбодол биш шүүдээ.Ухаангүй ардчилагчидын үгүйсгэлийн балгийг нийтээрэ амсаж байна.
Eej · 2021/01/28
Zuv zuv
Хүрлээ · 2021/01/28
Тэгмээр дээ. чанартай 5-6 сургуультай байхад л болно