Ном уншуулаад л 10 цагаан буяны замаар орно гэж үү?
2021/03/04
Билэгт сайн өдөр. Хийдэд хөл гишгэх зай алга. Нөгөө хүн хоорондын зай энэ тэр утгаа алджээ. Зарим нь амны хаалтаа эрүүндээ наачихаж. Хөөрхий амьтан халууцсан бололтой.
-Наад хүн чинь байгаагүй ш дээ. Гаргаач ээ.
-Битгий урдуураа хүн оруулаад байгаач.
-Адилхан оочерлож байж яах гэж урдуур дайраад байгаа юм бэ?
-Ямар олон ном бичүүлдэг юм бэ?...
Иймэрхүү “бэсрэг” хэрүүл өрнөнө. Уг нь буян номын газар шүү дээ. Харин хүмүүсийн хувьд дэлгүүрийн “сээл” зарласан бараанд оочерлож байгаа юм шиг авирлаж, аашлах нь гайхмаар.
Бурхны сургаалиар бол буян гэдэг нь товчхондоо бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулах ариун гэгээн үйл хэрэг бөгөөд амиа бодохыг хамгийн түрүүнд цээрлэдэг. Гэтэл хүмүүст ном уншуулж өмнөх замаа аятайхан засаад авах нь л чухал болохоос биш буян энээ тэрээ нь нэг их эрхэм дээд зүйл биш бололтой юм.
Муу муухай үйлдэл хийчихсэн бол түүнийгээ ном уншуулаад л цайруулчихна, ажил төрлөө бүтээхийн тулд сүм хийдийг зориод л болчихно гэсэн өрөөсгөл, богино бодолтой хүмүүс л өнөөдөр зонхилж байна гэхэд хилсдэхгүй. Уг нь нүглийг тэвчиж, буяныг шүтэн арвижуулахын тулд явдал, үйлээ хянах ёстой биш билүү? Мөнгөөр лай ланчигаа барагдуулчихна гэдэг итгэл үнэмшилтэй байж болох уу?
Бурхан багшийн ном сургаальд зовлонгийн шалтгаан нь мунхагийн харанхуй, тачаангуйн гэм, шуналын хорлонт сэтгэлд оршдог бөгөөд үүнээс ангижран салахыг буяны үндэс гэж үздэг. Өөрөөр хэлбэл, амьдралын утга учир бол энэрэнгүй үйлс, нигүүсэх сэтгэл. Гэтэл манай сүсэгтнүүдийн нэлээдгүй хэсэг нь бурхны сургаалийн агуулга, мөн чанарыг мэддэггүй, ухаарч таниагүй байгааг дээрх хийдэд болсон хүмүүсийн хар амиа бодсон хандлага шууд л хэлээд өгч байна.
Энэ тэнд том, том суварга босгохыгоо буян хийж байна гэж боддог хүн олон. Хүссэндээ хүрэхийн тулд хэдэн төгрөгөөр ч хамаагүй засал хийлгээд л гүйцээ гэж төөрдөг хүмүүс ч байна. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй гэдэг “философиор” харах юм бол үүнд болохгүй юм байхгүй. Суварга босгох нь номын ёсоор бол томоохон буяны нэг мөн гэгддэг. Хамгийн гол нь эзэн нь үйлийн үрээс эмээж, цааш цаашдаа сэтгэл сайтай, хүнлэг, шударга явж чадах уу, үгүй юү гэдэгт л асуудлыг мөн чанар харагдах юм!
“Лам ингэж буян хийгээрэй гэсэн” гээд хүүхдэд бэлэг өгч, нохой, шувуу хооллон баясдаг үзэгдэл манайд түгээмэл. Мэдээж буруутгах аргагүй. Гэхдээ жилдээ ганцхан өдөр энэ мэт эерэг сайн үйлс зохиогоод л арван цагаан буяны замаар орох нь юу л бол?
Надад хар цагаан хэл ам нүүрлээд байх шиг байна гэж хамаг байдгаа барьж гүйхээс ч буцахгүй хүмүүст хэлэхэд та хэрвээ зөв л явж байгаа цагт хэнээс, юунаас айх ёстой гэж?
Хамгийн гол нь буян хийе, ажил үйлсээ тэгшилье, гай барцадыг зайлуулая гэж бодож байгаа бол тухайн хүн өөрөө л зөв сэтгэлтэй явах ёстой биз дээ? Үүнийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаад л Монголын нэгэн алдаа оршиж байна. Лам хуваргын хэлж бичүүлсэн номыг уншуулаад, тав арван төгрөг тараагаад бүх юм сайн сайхан болно гэдэг сэтгэлгээгээ орхин аль болох бусармаг, буруу үйлдлийг тэвчих нь амьдралынхаа зам мөрийг тэгшлэн засч, бусдад тустай буян үйлдэж байгаа хэрэг л дээ, уг нь. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ГЭРЭЛ БОЛ (БУРХАН БАГШ).
Д.Лхагвадорж
Зочин · 2021/03/05
Хүмүүс ном уншуулах нэг нь уншуулана л биз үгүй нэг нь болино л биз юунд ингээд тэнэгтээд байж чадаад байдаг байна.Харин ч буддаг шүтсэнээр муудсан зүйл байгаамуу.Хэсэг бусаг нөхдүүд шашин шүтүүлэхгүй гэж мөн ч их зовож байхын ЭНЭ ЯМАР НЭГ ХҮМҮҮСИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ХЭДЭН ТӨГРӨГ ХАНЦУЙЛСАН НӨХӨД Л АМИА ТАВЬТАЛ ЗҮТГЭДЭГ БОЛОЛТОЙ.ГАДНЫ ШАШИНГ МОНГОЛЧУУД ШҮТСЭНЭЭР ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД эцэг,эх, ах дүүс ,хүн хүндлэх ямар ч сэтгэл байхгүй аль муу муухайг дэлгэрүүлэгч,сайхан бүхнийг эсрэгээр нь үйлдсэн мянга мянган маанагууд гарч байгаан биш үү.Хүн ном уншуулахад та нарын мөнгөөр та нарын хөлөөр явж байгаа биш байтал юунд ингэж галзууртлаа муулдаг байнаа.Тэхээр бүх шашнаас буддаг шүтсэн хүмүүс арай дээгүүр өрөвч нинжин сэтгэлтэй арай үнэн ч мэдлэггүй ч ёс суртахуун сайтай байдаг бололтой.
Дорж · 2021/03/05
Хүн зөв бодолтой зөв сэтгэлтэй яв энэ л таны хойт насандаа үзэх буян тэр
Зочин · 2021/03/04
Баатар · 2021/03/04
яг орж харагдаач ээ. Нөгөө буян ном уншуулаад заяа түм бумаар арвижина гэдэг нь хаана байна. Харин ч цагаа дэмий үрч мөнгөө луйварчидад өгөх биш үү
Lhagvadorj oo!!!chi ynen teneg zolig be?.... · 2021/03/04
chi eeree eertee herhen gerel bolohiig medehgyi yher s dee!!synseen haana yabaagaan medehgyi mal s dee!!bidtgii maltaat bai?...odoo chag chini MARS garag deer amidral haij baigaa chag engersen chag yryygaa ys chachdaggyi yum!!!!chinii ynemsil tendee l biz?....chi eereen oilgoogyi yumaan bysadaar damjjuulan yhyylah gej byy orold?Mongoliin ard tyemn chamaas emne byrhanii sasin lam hybrag hynii egyyleyin hyndleliig mederseer irsen 21 zyyntai zolgojee!!!Byyr heterhii gegeersen ard tymen bailaa,Gegeereliin nom sydaryydaan eersdeen hariin hel deer ni tyyrbij bailaa!!!tiimees ta nar yhaarah chag ni irjee!Hynii buyanii men chanariig gadnaas ni dygneh bol munhagiin saltgaan syy!!!
Lhagvadorj oo!!!chi ynen teneg zolig be?.... · 2021/03/04
cham sig iim tenegyyded yuch heleed nemergyi dee!!!chinii setgel ariussan bol eer yum helmeer baina!setgel chini bohirdson hogiin tantan sig cham metiin malnuudad yu gej ariutgan heleheen es medne!chi amtaigaaraa esbel setgyyld bichdegeeree bis syy!hyn terlehtenii sytlegtei hymyysiin barimtaldag hyndetgej deedeldeg yos judagiig cham sig seesger ni byryytgaj yabch chadahgyi ee!!hymyys buyanaa hiih gej yaj zytgej baigaa ni chinii syrbaljlaggyi boldog hereg!!!!gol ni chamaas emne baisan syrtahyyn bol ene buyanii egleg hymyyjil sahius tahih yos geed olondoo aldartai bolson zan yiliin holboo harilzaa eneegiin ene teneg niigemd chini ircheheed ta nart buyangyi yum sig haragdaad baibal ta nar l buyan hiiheen baichihgyi yu?...yg ni Byrhanii sasin sytdeg ikhenh ylas orond enerengyin yils ninjin setgel gedeg orsson baidag yum l daa...yynii ychiraas hynii oyun sanaanii nyyzad zailsgyi baigaa zyil,cham sig yher bol sasin byrhanii doromjlood saihan amidrah ni l dee!!bas chinii yhyylagaar olon hyn yheenz baidal yryygaan geldreh ni l dee!!!tenegeen med!!!cham sig ysan tenegyyd bidnees ene yees emne ch baisan hoisid ch baina hemeen orhihoos doo!!!!buyanaaraa bolooroi chamaig sasingyi yndesgyi yum hellee gej ardyyd bid gaihahaan baiya?.....hai chaabaas daa!!!!ynen yadyy hachinii chaadah hachin gajigtai chag ye irjee!!!!heerhiis dee!!!
Бат · 2021/03/04
Хүмүүний амьдрал нэгээр дуусддаггүй дээр үед сүнсээ хүнснээс өгөхгүй гэж нэг үг байдагсан энэ гол тайлбар юм даа хүн адаглаад зөв санаж мөн сэтгэж зөв үйл хийж яв энэ бас л буян