"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас Монгол Улсын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

1.БНХАУ-ын Тяньжин боомт дээрх тээвэрлэлтийн нөхцөл байдал- 4000 орчим чингэлгийн бөөгнөрөл

2021 оны 3 сарын сүүлээс Тяньжин боомтод ирсэн ачааны хөдлөх хугацаа удааширсан. Шалтгаан нь бусад оронд ковидын нөхцөл байдал сайжирч эдийн засаг эрчимжиж БНХАУ- ын Монголоор дамжин Европ руу чиглэсэн экспортын хэмжээ нэмэгдэн, Эрээн хотын ойролцоох төмөр замын өртөөд түгжрэл ихээр үүссэн. Иймд Хятад тал сар бүрийн вагон захиалгыг хангахуйц хэмжээний вагон гаргаж өгөх боломжгүй байна.

5 сарын 31-ны байдлаар Монгол улсын импортын 4000 чингэлэг Тяньжин боомт дээр дунджаар 1-1.5 сарын хугацаанд зогсож байна.

6 сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын 2 үндсэн терминал дахин чингэлэгхүлээн авах боломжгүй дүүрсэн, шинээр уг боомтод ирэх чингэлгүүдийг өөр ойролцоох терминалуудруу нэмэлт зардалтайгаар шилжүүлэн ачих нөхцөл байдал үүссээд байна.

Эрсдэл: Уг боомтод олон хоног ачаа бараа гацсанаас дараах эрсдэлүүд үүсч байна. Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох,

• Хүнсний бараануудын хадгалалтын хугацааны асуудал, бараа хаягдах эрсдэл, гаалийн татварын нэмэгдэл

• Онцгой татварын шатлалын хязгаарлалттай үйлдвэрлэгдсэн огноо бүхий Хуучин автомашинууд, импортлогчийн анх тооцоолсон гаалийн татвараас хэт их болсон тохиолдолд уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,

• Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулагдах хугацаа өнгөрөх

• Дотоодын Үйлдвэрлэгчдийн түүхий эд тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дараалал сул зогсох

Тээврийн өртөгийн өсөлт болон Нэмэгдэл Зардал:

Монгол улсруу гуравдагч орноос далайгаар тээвэрлэгддэг чингэлэг тээврийн 90 орчим хувийг хариуцан тээвэрлэдэг БНХАУ-ын далайн тээвэрлэгч Cosco Shipping Lines Co. LTD тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулан, өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах,ашиглалтын үнэгүй хугацааг багасгах 40-45 хоног болсонг 5 сарын эхээр мэдэгдсэн.

6 сарын 1 болон түүнээс хойш Тяньжин боомт дээр ирсэн болон шинэ бодлого гарахаас өмнө аль хэдийн ачигдсан чингэлгүүдэд нэмэлт зардал тооцон, гэрээнээс гадуурх зардлуудыг Тээвэр зууч болон хэрэглэгчдээс шаардаж байна.

 

Шийдэл:

Богино хугацаанд:

• Япон Солонгос улсуудаас их хэмжээний автомашин чингэлэг тээврээр тээвэрлэгдэн ирдэг ба уг автомашинуудыг чингэлгээс суллан Замын-Үүдийн чөлөөт бус, эсвэл гаалийн баталгаат агуулахад түр байрлуулан чингэлгийг буцааж чингэлгийн өндөр түрээснээс зайлсхийх,

• Тяньжин боомт дээр шилжүүлэн ачилт хийж, уг ачааг баталгаат агуулахад түр хугацаанд байрлуулан Монгол улсруу автомашинаар тээвэрлэх,

• Замд явж байгаа далайн тээвэрлэгчийн шинэ бодлого гарахаас өмнө хөдөлсөн болон Тяньжин боомт дээр гацсан чингэлгүүдийг гэрээний дагуу тээвэрлэлтийг хийж гүйцэтгүүлэхийг шаардах.

• Хятад талтай авто замын тээвэрлэлтийг хуучин горимын дагуу хийх хугацааг тодорхой болгох

• Хятад талын Монгол улсаас хүлээн авах галт тэрэгний тоог нэмэх санал тавих Дунд хугацаанд:

• Машин тээвэрлэх зориулалттай вагоныг судалж, Тяньжин дээр чингэлгийг суллан уг вагонд ачин тээвэрлэх.

• Цаашид гарах тээврийг зөвхөн Тяньжин боомтоор бус бусад Хятадын боомтоор дамжуулан авах боломжийг судалж, ачааллыг зөв хувиарлах.

Урт хугацаанд: Цаашид Замын-Үүд боомтыг хуурай боомт болгон зарлаж тээврийн ачааллыг багасгах.

2.Эрээн- Замын-Үүд боомтын авто тээврийн нөхцөл байдал

2020 оны 11 сард Монгол улсад болон Замын-үүдэд хүн амын дунд коронавирусын тохиолдол бүртгэгдсэнээр БНХАУ хилийн боомтын хяналтаа чангатган, Эрээн талд 50 жолоочийг байршуулан дундын тээвэрлэлтийг хийлгэж ажиллахаар болсон. Уг боомтоор өдөрт дунджаар 200-250 орчим машин нэвтэрдэг хөдөлгөөнийг тус зохион байгуулалтаас болж авто замаар орж ирэх автомашин Эрээн боомтод 2020.11.17-2021.01.19-ний хооронд 10-60 хоног саатаж хил нэвтрэх тээврийн үнэ 7000-10000 юань болж өссөн.

Мөн Замын-Үүд суманд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр коронавирусын тохиолдол бүртгэгдсэний улмаас Эрээн хотруу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, гаалийн хашааны зохион байгуулалт болон цар тахлын халдвар хамгааллыг онцгой анхаарах шаардлагатай болсон тул Замын-Үүд чөлөөт бүсэд 1000 гаруй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэж авто замын ачаа тээврийн хөдөлгөөн бүрэн зогссон. 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өдөрт 20 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн боловч дээрх тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг багасгахад цаг хугацаа их шаардсан.

Тээврийн үнийн өсөлтийн харьцуулалт:

2020.12 сарын байдлаар Эрээн-Замын-үүд 10000 юань

2021.1 сарын байдлаар Эрээн-УБ 17м урттай автомашин 17000 юань Эрээн-УБ 13м урттай автомашин 14000 юань Эрээн-ЗҮ 17 м 10000 юань

2021 оны 2 сарын байдлаар Эрээн- УБ 17м урттай автомашин 8.5сая төгрөг Эрээн-УБ 13м урттай автомашин 7.5 сая төгрөг Эрээн-ЗҮ 2.7-3.3 сая төгрөг

2021 оны 4-5 сарын байдлаар

Эрээн- УБ 17м урттай автомашин 25000-30000 юань

Эрээн-УБ 13м урттай автомашин 20000-25000 юань

Эрээн-ЗҮ Нэг автомашин 1 удаа ачаа тээвэрлэхээр ЗҮ-Эрээн-ЗҮ чиглэлд хилээр нэвтрэх дараалалд 1 сар орчим хугацаанд оочерлож байгаагаас шалтгаалан үнэ өгөхгүй зөвхөн уртын тээвэр буюу УБ хүртэл тээвэр хийх үнэ өгч байна.

2021 оны 6 сарын байдлаар

Эрээн- УБ 17м урттай автомашин 35000-40000 юань Эрээн-УБ 13м урттай автомашин 30000-33000 юань

Эрээн-ЗҮ Нэг автомашин 1 удаа ачаа тээвэрлэхээр ЗҮ-Эрээн-ЗҮ чиглэлд хилээр нэвтрэх дараалалд 1 сар орчим хугацаанд оочерлож байгаагаас шалтгаалан унэ өгөхгүй зөвхөн уртын тээвэр буюу УБ хүртэл тээвэр хийх үнэ өгч байна.

 

Эрсдэл:

Уг боомтоор өдөрт 200-250 автомашин орж ирдэг гэж үзвэл ачаа тээврийн саатлаас шалтгаалсан алдагдсан боломж, үнийн дүнгийн алданги, түүхий эд бараа материалын тасалдлаас шалтгаалсан үйлдвэрийн сул зогсолт,Монгол улсын нийт эдийн засагт сард 5.0 сая юань, жилээр тооцвол 2 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний илүү зардал буюу хохирол бий болж Уг зардлыг хүлээн авагч төлөн, өдөр тутмын барааны үнэ дээр шингэн дарамт үүсч байна.

 

Шийдэл:

 

• Хятад талтай авто замын тээвэрлэлтийг хуучин горимын дагуу хийх хугацааг тодорхой болгох 

 

Хоосон буцаалт болон Экспортын тээвэр 

 

Дээрх Тяньжины бөөгнөрлийг шийдвэрлэхийн тулд чингэлгийн галт тэргийг 3-4 болговол уг бөөгнөрөл 20 орчим хоногийн дотор бүрэн шийдвэрлэгдэнэ. Хэрэв Хятад талаас галт тэрэгний тоог 3-4 болгон нэмж ачаатай чингэлгийг Монгол улсруу хаяглан илгээвэл,

Бидэнд Улаанбаатар хотоос илгээх Хоосон чингэлгийн буцаалтын асуудал үүсэх төлөвтэй байна. Улаанбаатар дахь гаалийн терминалуудад 700 орчим хоосон чингэлэг буцаагдахаар хүлээгдэж байгаа ч дотоод вагон хангалт муу, ачаатай ирэлт муу байгаагаас чингэлэг буцахгуй удаж чингэлэгтүрээс өдөрт 10-250 ам доллар-оор бодогдон тооцогдож байна.

Хоосон чингэлэг Эрээн хот руу хаяглан буцаасан ч Хятад талаас хүлээн авахгүй Замын- Үүдийн логистик төв дээр буулган хүлээгдэж байна. Иймд Хятад тал галттэрэгний тоог нэмбэл, Монгол улсаас хүлээн авах галт тэрэгний тоог хамтад нь нэмэх шаардлагатай байна. Яг одоогын байдлаар Эрээн талаас өдөрт 4 трансит, 1 эскпортын галт тэрэг хүлээн авч байгаа юм нэг галт тэрэгт ойролцоогоор 50 чингэлэг ачих боломжтой.

 

3.Хойд хил Алтанбулаг боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдал:

 

2020 оны 3 сард Монгол улсад Ковидын тохиолдол бүртгэгдсэнээс эхлэн Европ,ОХУ- аас хөдлөх авто тээвэр 2020 оны 3-11 сар хүртэл Алтанбулаг-УБ-Алтанбулаг чиглэлд тогтсон хувиарын дагуу гадаад жолоочуудыг халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлуулан цагдаагийн хамгаалалтад дор цуваа болгон Улаанбаатар хүртэлх тээврийг зохион байгуулж байсан.

2020 оны  11 сарын 11-ний өдрийн ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 172 дугаар тогтоолын дагуу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоосон. Уг тогтоол гарахаас өмнө хөдөлсөн автомашинууд хил дээр 2 сарын хугацаанд зогссон ба

2021 оны 1 сараас эхлэн импортын ачаа тээвэрлэлтийг гадаад автомашины толгойг Монгол жолоочтой автомашины толгойгоор солин чиргүүлийг Алтанбулаг-УБ-Алтанбулаг чиглэлд тээвэрлэх горимд шилжиж ОДООГ хүртэл энэ горимоор тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байна.

Төмөр замаар Европоос ОХУ-аар дамжин тээвэрлэгдэж буй тээврийн хэвийн үед 30-35 хоног байсан бол 55 хүртэл хоногт тээвэрлэгдэн ирж байна. Энэ оны 6,7 дугаар саруудад УБТЗ-аас төмөр замын их засварын ажил хийгдэж байгаа нь Монгол улсын нутаг дэвсгэрээр тээвэрлэгдэх ачаатай болон хоосон чингэлгийг буцаах хугацаа уртассах нөхцөл байдал үүсч байна.

 

Эрсдэл:

• Гадаад тээврийн чиргүүлд эвдрэл үүсэх, ачаа гэмтэх тохиолдлууд удаа дараа гарч байна. Хариуцах эзэн олдохгүй байсаар цаашид Монголруу тээвэр хийх автомашин олдохгүй байна.

• Дээрх горимоос шалтгаалан Европийн тээврийн үнэ машин тутамд 500-1000 еврогоор өссөн, Монгол талд толгой солиход 3.0 сая төгрөгийн нэмэлт зардал гарч байна.

• Тээвэрлэлтийн хугацаа уртассан

• Өдөр тутмын барааны тээврийн зардал нэмэгдсэнээс эцсийн хэрэглэгчийн гар дээр ирэх барааны үнэ өссөн.

 

Шийдэл:

Монгол улсын дийлэнх хүн ам вакцинжуулалтад хамрагдсан ба коронавирусын халдвар

аливаа байгууламж дотор нэмэгдэж байгаа ч гадаргуугаар тархах эрсдэл болон ачаа

тээврийн хэрэгсэл дээр халдвар тээн дамжуулах хэмжээнд хүрч байгааг нотлох мэдээ

баримт байгаа эсэх тодорхойгүй байгаа учраас өмнөх горимын

дагуу Цагдаагийн хамгаалалтад доор цуваагаар гадаад машиныг гадаад жолоочийн

хамтад нутгын гүнрүү халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан тээвэрлэлтийг хийж гүйцэтгүүлэх.”