Анх 2009 онд Бээжин хотод нэгэн нигер залуутай танилцан Бүгд Найрамдах Нигер Улсад тэр жилдээ ирэн бизнес хийн баяжина гэсэн хүслээр ирсэн бүсгүйн найз залуу нутагтаа ирээд тэр даруйдаа өөрчлөгдөн бүсгүйг хорин зодож хүчирхийлэн жирэмсэн болгож бичиг баримт паспортыг нь хураан авч хориод өдийг хүртэл байлгажээ

Бүсгүй өмнө нь цагдаа болон Африк тив дахь цорын ганц буюу Египет дэх Монголын элчин сайдын яамд хандсан боловч доривтой хариу өгөөгүй бололтой.

Харин дараа нь энэ бүсгүй нөгөө хар нөхрөөсөө оргон Сенегаль дахь энэхүү Христын сүмд ирэн орогнож байгаад тв-д ярилцлага өгөн энэ сүм болон тв-н хүмүүс Монгол улсын засгийн газар болон Египет дахь элчин сайдын яаманд хандахад  хариу өгөн энэхүү бүсгүй маань одоо нутагтаа ирсэн бололтой.

Уг нь бол хүмүүс нь зовлонгоо тоочиж байхад Африк тивд ганц гэдгээ мэдэж байгаа байж Египет дахь элчин сайдын яам маань энэхүү бүсгүй болон 2 хүүхдийг нь анх хандахад нь тусалсан бол хамаагүй бага зовох байсан байхдаа хөөрхий.

Энэ мэтээр харийн нутагт хүний гарт шүүслүүлж байгаа эмэгтэйчүүд хэр их байдаг бол. Энэ талаар манай улсаас иргэдтэйгээ холбоо тогтоон хэрхэн ажилладаг бол... Элчин сайдын яамууд аврал ирсэн иргэдээ аварч чадахгүй, энэ мэтээр гадаадын шашны байгууллагын тусламжаар иргэдээ нутагт нь буцаалгах хэцүү л юм даа. Хатуухан хэлвэл Иргэнийхээ эрхийг хамгаалах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй мөнгө байхгүй ээ гээд суух элчин хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.

Ер нь гадаадад байгаа иргэддээ анхаарал хандуулахад илүүдэхгүй л юм. Хүнтэй суулаа гээд энэ мэтээр орхивол харийн хүний гарт амиа алдсан монгол иргэдийн тоо нэмэгдсээр л байх болно.