Бие хүний эмгэг гэдэг нь удаан хугацааны туршид өөрчлөгдөшгүй, оюун ухаан болон зан байдлын нэгэн онцгой шинжийг бий болгодог нэгэн төрлийн сэтгэцийн эмгэг юм. Бие хүний эмгэг нь нарийн түвэгтэй үйл ажиллагаанаас эхлээд өдөр тутмын амьдралд саад учруулдаг. Судлаачдын үзсэнээр бие хүний эмгэг гэдэг нь эрүүл хүнээс эрс ялгаатай /хазайсан/ шинж юм.

Бие хүний эмгэгийн шинж тэмдгүүд:

  • Сэтгэл хөдлөл тогтворүй болох
  • Бусад хүмүүсээс хараат
  • Өөрийгөө хэт дөвийлгөх, агуу их дэмийрэх
  • Нийгмээс өөрийгөө тусгаарлах
  • Цочмог ууртай
  • Биеэ хянах чадвар тааруу
  • Архи болон сэтгэцэд нөлөөт бэлдмэл, ямар нэгэн бодис хэрэглэх
  • Бусдад итгэхгүй байх сэжиглэх, хардах гэх мэт

Хүн бүр давтагдашгүй бие хүн бөгөөд долоон тэрбум хүнээс үл давхцах өөрийн гэсэн зан чанар, авир араншинтай. Эрүүл хүн л хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа дасан зохицож тухайн орчинд тааруулан зөв хариу үйлдэл үзүүлэх чадамжтай байдаг. Харин бие хүний эмгэгтэй хүмүүст ийм боломж тун ховор. Тэд өдөр тутмын амьдралдаа өнөөх асуудлаа шийдэхгүй, харин ч асуудлаа давтсанаар өөрийгөө өөгшүүлдэг.

Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөөрөл ихтэй (Бие хүний эмгэгтэй) хүн эргэн тойрондоо болж буй асуудлуудыг анзааралгүй өнгөрөөх чадваргүй, тиймээс сэтгэл хөдлөлөө захирч чаддаггүй хүн нийгмийн сөрөг үр дагаварт хүрэхэд тун амархан. Тэдний гол шинж нь нийгмийн өрсөлдөөнөөс айдаг, тиймээс өөрийгөө чадахгүй, бусадтай хамтрах боломжгүй гэж үзсэнээс болж аажимаар бусдыг хардаж, дайснаа хэмээн мэдэрдэг байна.

Бие хүний эмгэг үүсэх шалтгаан:

  • Удамшдах магадлалтай
  • Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөх, гэр бүлээсээ хаягдах
  • Гэр бүлийн замбараагүй нөхцөлд өссөн
  • Траума (Сэтгэлийн шарх) авсан бол
  • Бие хүний эмгэгүүдийн төрлүүд:
  • Антисошиал (Нийгмийн эсрэг) бие хүний эмгэг
  • Ганцаардмал бие хүний эмгэг
  • Нарцисист (Өөрийгөө шүтэх) бие хүний эмгэг
  • Шизойд бие хүний эмгэг