Олон улсын санхүүгийн төв Монголд байж болох уу
2022/02/24
Б. Лхагва
Япон Улс нь дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн хурдацтай хөгжих загварыг боловсруулан хэрэгжүүлж үсрэнгүй хөгжсөн Азийн анхны орон. Японы Засгийн газраас олон улсын санхүүгийн төв болох гараагаа 1980-аад оны санхүүгийн либералчлалын үед эхлүүлсэн ба Либерал ардчилсан нам нь урт хугацааны туршид уг алсын хараагаа баримтлан ажилласан тухай Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгааны тайланд дурдсан байдаг.
Хөрөнгө оруулагчдыг татах тухай их ярьж байгаа ч бодитоор хийгдсэн алхам цөөн. Энэ чиглэлд хийж болох хамгийн үр дүнтэй арга бол олон улсын санхүүгийн төвтэй болох гэж судлаачид үздэг. Манай улсын хувьд дотоодын эх үүсвэрүүдээ хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулахын зэрэгцээ олон улсын санхүүгийн интеграцид нэгдэн орж хөрөнгө босгох үр ашигтай тогтолцоог бий болгох нь нэн чухал байгаа юм. Үүний тулд дэд бүтэц, зохицуулалтын орчноо олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж улмаар нийслэлд олон улсын санхүүгийн төв бий болгох шаардлага гарч ирж байна.
АНУ-ын Үнэт цаасны Салбарын Нэгдсэн Холбооноос гаргасан тайланд дэлхийн түвшний санхүүгийн төв бий болгоход дараах хүчин зүйлс шийдвэрлэх үүрэгтэй гэж тодорхойлжээ.
•Нээлттэй, шударга санхүүгийн зах зээл
•Хөрөнгийн чөлөөт урсгал, валютын чөлөөтэй хөрвөлт
•Чадварлаг боловсон хүчин, уян хатан хөдөлмөрийн хууль
•Олон улсын түгээмэл хэлний хэрэглээ /Англи хэл/
•Нээлттэй, үр ашигтай, шударга хуулийн тогтолцоо, зах зээлийн зохицуулалт
•Санхүү, бүртгэлийн олон улсын стандарт
•Өрсөлдөх чадвартай, тогтвортой татварын дэглэм
•Өндөр чанартай, найдвартай мэдээллийн технологийн дэд бүтэц
•Оффисын зардал бага
•Тогтвортой улс төр, эдийн засгийн орчин
Эдгээр нөхцөлүүдээс цөөнгүй нь Улаанбаатарт бүрдэж л байна. Цаашид санхүүгийн бүр таатай орчин бүрдүүлэх үүднээс тусгай шүүх тогтолцоог олон улсын жишгийн дагуу бий болгох шаардлагатай юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг болон хөрөнгө оруулалтыг хамгаалах таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдад давхар баталгаа бий болно. Энд бид Астанагийн олон улсын санхүүгийн төвөөс жишээ авч шүүх байгуулж болно.
Казахстаны олон улсын санхүүгийн төвийн дэргэдэх шүүх нь 150 мянган доллар хүртэлх хэмжээтэй заргыг тусгай хурдавчилсан байдлаар Олон улсын санхүүгийн дэлхийн төвүүдийн стандартын дагуу авч хэлэлцдэг. Хамгийн гол нь энэхүү шүүх нь Казахстаны шүүх системээс ангид, нэр хүнд муутай үндэсний шүүх тогтолцооноос тусдаа үйл ажиллагаа явуулдаг учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чаддаг. Мөн дэргэдээ давж заалдах шатны шүүхтэй.
Цаашилбал, олон улсын санхүүгийн төвд үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх нь хөрөнгө оруулагчдыг татах чухал алхам болдог аж.
Олон улсын санхүүгийн төв гэх хөрөнгө оруулалтын энэ таатай боломжийг улс орнууд бий болгохын тулд ямар бодлого хэрэгжүүлж байсан талаар сонирхож үзсэн юм.Бизнесийн толь бичигт санхүүгийн төв гэж арилжаа, харилцаа холбооны дэд бүтэц өндөр хөгжсөн, санхүүгийн байгууллагуудын төвлөрөл ихтэй, дотоод, гадаад худалдааны гүйлгээ олон хийгддэг хот, дүүргийг тодорхойлдог. Түүнчлэн дэлхийн санхүүгийн төв нь олон улсын санхүүгийн олон төрлийн бизнес, гүйлгээг нэг байршилд төвлөрүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Их Британийн эдийн засаг сүйрч, аж үйлдвэрийн хямралд өртсөн ч дахин цэцэглэн хөгжиж чадсан юм.
Тус орны санхүүгийн үйлчилгээ Лондонд төвлөрдөг. Учир нь Лондон хот гадаад худалдаачдыг нээлттэй хүлээн авдаг байсантай холбоотой. Олон улсад байрлах санхүүгийн төвүүд дотроос судлаачид Нью-Йорк, Токио, Лондон зэрэг хотыг онцгойлон авч үздэг.
aЭдгээр төв нь Өмнөд Америк, Африк, Ойрхи Дорнод эсвэл ОХУ-ын орнуудад үүсэж болох байсан уу. Гэхдээ дээрх бүс нутагт хэд хэдэн чухал нөхцөл нь байхгүй гэж үзсэн байдаг. Дэлхийн санхүүгийн төвүүдтэй улс орнууд тодорхой нийтлэг шинж чанартай байдаг аж.
Юуны өмнө аж ахуйн нэгж, иргэдийн эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн оролцоо бага. Зарим орнын бизнесийн үйл ажиллагаа нь хатуу зохицуулалттай хэвээр байх тул төрийн оролцоо нь санхүүгийн олон гүйлгээнд саад учруулна.Үүнээс гадна санхүүгийн төв байгуулсан орнуудад компани, хөрөнгө оруулагч, худалдаачдын эрхийг хангадаг тусгай эрх зүйн тогтолцоо байдгийг түрүүнд дурдсаныг сануулъя. Энэ нь АНУ, Англи, Герман, Япон зэрэг оронд бий. Ингэснээр эдгээр улсын санхүүгийн төв дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байна.
Астана олон улсын санхүүгийн төв байгуулсан туршлагаас харвал манай улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж байна. Гэвч энэ талын судалгаа, баримт үнэхээр дутмаг юм. Тэр тусмаа бизнесийн таатай үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж бий атал яагаад өдий хүртэл анхаарч үзэхгүй байна.
Жишээ нь, Япон Улс нь дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн хурдацтай хөгжих загварыг боловсруулан хэрэгжүүлж үсрэнгүй хөгжсөн Азийн анхны орон.Японы Засгийн газраас олон улсын санхүүгийн төв болох гараагаа 1980-аад оны санхүүгийн либералчлалын үед эхлүүлсэн ба Либерал ардчилсан нам нь урт хугацааны туршид энэ алсын хараагаа баримтлан ажилласан тухай Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгааны тайланд дурдсан байдаг.
Астана олон улсын санхүүгийн төв байгуулсан туршлагаас харвал манай улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж байна. Гэвч энэ талын судалгаа, баримт үнэхээр дутмаг юм. Тэр тусмаа бизнесийн таатай үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж бий атал яагаад өдий хүртэл анхаарч үзэхгүй байна. 2010 онд Япон улсыг Азийн санхүүгийн болон хөрөнгийн удирдлагыг удирдах төв болгох зорилтыг дэвшүүлжээ. Ингээд бизнес эрхлэх орчныг сайжруулж, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр компаниудыг өрсөлдөх чадвартай, өрхийн санхүүгийн хөрөнгийг илүү үр дүнтэйгээр ашиглах боломжийг олгосон.
2012 онд Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газрыг удирдахдаа Азийн санхүүгийн төв болох зорилтоо үргэлжлүүлэн таван жилийн дотор дэлхийн санхүүгийн төв болохыг алсын хараагаа болгон дахин зарлав. Эхлээд, гадаадын компаниудыг татаж, хөрөнгийн зах зээлээ идэвхжүүлэхийн тулд орлогын татварыг 38 хувь байсныг 2014 онд 35, 2015 онд 32, 2016 онд 29.97 хувь болгож бууруулсан. Хоёрдугаарт, улсын тэтгэврийн сангийн багцад эзлэх Засгийн газрын үнэт цаасны хувийг бууруулж, дотоод болон гадаадын хувьцааны хэмжээг нэмэгдүүлэв. Гуравдугаарт, Засгийн газраас Nippon Individual Savings Account (NISA)-г гаргаж, хувь хүмүүсийг хөрөнгөө хадгалуулахыг санал болгов.
Энэ мэтээр Токио хотын захирагчийн алба (Tokyo metropolitan government office) нь 2020 онд Токиогийн олимп болохтой холбоотойгоор хотоо санхүүгийн төв болгох зорилгод 2013 онд нэгдэн, хамтран ажиллаж эхэлсэн.
Мөн хотын захирагчийн албанаас гадаад хүмүүст амьдрах тав тух, бизнес эрхлэх ээлтэй орчныг бүрдүүлэхэд зорин ажиллав. Дэлхийн санхүүгийн төвийн индекс (Global Financial Center Index)-ийн үнэлгээгээр Токио хот нь 2007 оноос 2017 оныг хүртэл Нью-Йорк, Лондон, Сингапур болон ХонгКонгийн дараа орох дэлхийн тав дахь том санхүүгийн төв байсан юм. Уг индексийг бизнес эрхлэх орчин, хүмүүн капитал, дэд бүтэц, санхүүгийн салбарын хөгжил болон нэр хүнд гэсэн таван хүчин зүйлд суурилан тооцдог бөгөөд 2020 онд Токио хот гуравт жагсжээ.
Дээрх жишээнээс харахад компаниуд болон хувь хүмүүсийн эрхийг хамгаалах хууль тогтоох байгууллага, шүүхийн тогтолцоо дутмаг байвал олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг татахгүй байх нь. Үүнээс гадна Африк, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын улс төрийн тогтворгүй байдал, төрийн үймээн самуун нь компани эсвэл хувь хүмүүсийн хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй юм.
Олон санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар ийм бүс нутагт санхүүгийн гүйлгээг зохих ёсоор хамгаалах боломжгүй гэх. Тиймээс хууль эрх зүйн орчин, төрийн оролцоо, улс төрийн тогтворгүй байдал зэрэг саад бэрхшээлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч олон орны эдийн засгийн хөгжлийг урьдчилан тааварлах боломжгүй тул дээрх нөхцөл байдал ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй.
Дубай хотын санхүүгийн төв болж үсрэнгүй хөгжсөн туршлага, Астана олон улсын санхүүгийн төв байгуулсан туршлагаас харвал манай улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж байна. Гэвч энэ талын судалгаа, баримт үнэхээр дутмаг юм. Тэр тусмаа бизнесийн таатай үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулах боломж бий гэх атал яагаад өдий хүртэл анхаарч үзэхгүй байна. Тухайлбал, Астана олон улсын санхүүгийн төв (AIFC) нь Нью-Йорк, Лондон, Дубай, Хонконг, Сингапур хүртэлх дэлхийн ижил төстэй байгууллагуудын санал болгодог туршлага, боломжуудыг нэгтгэсэн.
Томчууд дэлхийн дахины сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүд харьцангуй хомс байгаа тул хөгжиж буй зах зээлийг анхаарч байна гэх. Тиймээс манай улс ч гэсэн бүс нутагтаа бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлэх, хамгаалах хууль эрх зүйн иж бүрэн, орчин нөхцөлөө бүрдүүлж, санал болгох боломжтой.
AIFC нь Англи, Уэльсийн хууль тогтоомжийн зарчим, хэм хэмжээ, жишигт үндэслэдэг. Үүнээс хамгийн эхний хууль эх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлж чадвал, бизнес эрхлэгчид маань дараа дараачийн алхмуудаа тодорхойлоод явж чадах мэт.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2022/02/24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон та эмнэлэгтэй холбогдож болно [email protected]