АНУ дэлхий даяар биологийн лаборатори байгуулах сонирхолтой байгаа нь эртнээс тодорхой байсан ч нууцалсаар ирсэн юм. Орос-Украины мөргөлдөөний эхэн үед Оросын арми Украинд АНУ-ын хийсэн биологийн туршилттай холбоотой олон тооны нотлох баримтыг олж авсан билээ.


Украин дахь АНУ-ын биологийн лаборатори нь тахал, боом, холер болон бусад үхлийн аюултай эмгэг төрүүлэгчдийг судлах, нүүдлийн шувууд, сарьсан багваахайг ашиглан славянчуудын генид нөлөөлөх туршилтуудыг хийж байсан нь нэгэнт нотлогдсон.

Олон улсын хамтын нийгэмлэгийн буруушаалт хийгээд хариу нэхсэн дайралтуудаас Цагаан ордон зугтаж, ямарч тайлбар хийлгүй өнөө хүрсэн нь биологийн хууль бус туршилтууд хийж байснаа баталж байгаа үйлдэл юм.

ОХУ-ын “Известия” сонинд мэдээлснээр, Украинд биологийн лаборатори нээгдсэнээс хойш АНУ Зүүн Европын холбогдох байгууллагуудыг дараалан хааж, мэдээллээ аюулгүй газар хадгалсаар байгаа бөгөөд дахин шинээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бололтой.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-аас Улаанбаатарт төлөөлөгчдөө нууцаар илгээж Монгол Улстай биологийн лаборатори байгуулах талаар ярилцсан тухай мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн үед зарим мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ талаар тодруулга хүссэн ч албан ёсны хариу өгөхөөс зайлсхийсэн юм.

Харин Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас үүнийг цуурхал хэмээн няцааж, АНУ-аас Монголтой хамтарсан биологийн лаборатори байхгүй, тийм яриа хэлцлүүд болоогүй гэж мэдэгджээ.

Өнгөрөгч долдугаар сарын эх хүртэл энэ асуудал хэдэн сарын турш чимээгүй, намжмал байснаа Тажикистаны Avista News агентлаг Монгол Улс биологийн лаборатори байгуулах зөвшөөрлийг АНУ-д өгч, хоёр тал хэлэлцээ хийж байна гэж саяхан дахин мэдээлэв.

Монгол дахь лаборатори нь Азийн бүс нутагт аюултай вирусын нөлөөллийг судлах үндсэн үүрэгтэй гэж ойлгогдож байгаа бөгөөд гол оролцогчид нь Мянганы сорилтын сан, Монголын ОНОМ сан юм. Тэдгээрийн дотроос Мянганы сорилтын сан нь АНУ-ын биологийн туршилтыг тэргүүлэгчдийн нэг бөгөөд Удирдах зөвлөлд нь Америкийн нэр хүндтэй хүмүүс багтдаг, "тусламжийн агентлаг" нэрээр халхавчлан төрийн үйл ажиллагаа явуулдаг.

Тиймээс бид АНУ-аас Монголд биологийн лаборатори байгуулах асуудалд асар сонор сэрэмжтэй байх ёстой.Өндөр хүчин чадалтай биологийн лаборатори баригдсан тохиолдолд орон нутгийн био аюулгүй байдалд заналхийлэх нь дамжиггүй. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн өнөөгийн түвшин нь ийм хэмжээний эрсдлийг зохицуулах, хариуцах чадваргүй тул тэдгээр нь хяналтаас гарвал хөрш орнууд, цаашлаад тухайн бүс нутаг маш аюултай нөхцөл байдалд орж болзошгүй.

Монгол Улс Хятад Орос хоёр их гүрний дунд оршдог. Хэрвээ тэд биологийн лаборатори байгуулчихвал хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлэх нь гарцаагүй. Хятад Орос хоёр үүнийг тоохгүй, зөв зохицуулахгүй бол геополитикийн зөрчилдөөн үүсгэхийг ч үгүйсгэхгүй.
Энэ талаар Оросын биохимийн мэргэжилтнүүд эртнээс сэрэмжлүүлж, Гүрж, Украины биологийн лабораториудад хийсэн нарийн шалгалтуудаас харахад АНУ Монголд ийм төрлийн ажил хийх нь гарцаагүй хэмээн тодорхойлж, Хятадыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Орос-Украины мөргөлдөөнөөс хойш АНУ "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийг байнга сурталчилж, үзэл суртлын бүлэглэл байгуулж, системийг сөргөлдөөн хийх шалтаг болгон ашиглаж, Азийн бүс нутгийг орвонгоор нь эргүүлж, энх тайвныг үгүй болгохоор өндөлзөж эхэллээ. Хятад, Монгол хоёр бол салшгүй хөрш, салшгүй түнш, салшгүй анд нөхөд. Олон улсын нөхцөл байдал хямрахын хэрээр хоёр орон харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой.
АНУ-аас Монголд биологийн лаборатори байгуулсан тухай мэдээлэл одоогийн байдлаар зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа, бодит нотолгоо байхгүй гэж үзэж буй ч үнэн хэрэгтээ магадлал маш өндөр юм. Энэ нь дотоодын био аюулгүй байдлын үүднээс үү, эсвэл геополитикийн аюулгүй байдлын үүднээс үү?

АНУ-аас хэрвээ Монголд биологийн лаборатори байгуулахаар болсон бол Орос, Хятад хоёр зайлшгүй санаа зовох ёстой.
Ялангуяа Хятад, Монголын найрсаг харилцааг эвдэж, Монголын эдийн засаг, дипломат харилцаанд хохирол учруулахгүйн тулд энэхүү мэдээллийг баримтжуулж, сэрэмжлүүлэх үүрэгтэй.

Эх сурвалж: Синхуа агентлаг

Орчуулсан А.Баярмаа