Цэцэрлэгийн II шатны бүртгэлд 11038 хүүхэд бүртгүүлжээ
2022/09/29
БШУЯ-наас цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлт бүртгүүлсэн 116 мянган хүүхдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд хуваарилсан. Ингэхдээ тухайн хүүхдийн гэрт ойр байх суудлын тоо, эцэг эхийн хүсэлтээр хуваарилсан.
Тэгвэл хоёрдугаар шатны бүртгэлийг хаахаас өмнө гаргасан тооцоогоор нийт хүүхдүүдийн 88362 хүүхэд төрийн өмчийн, 25592 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт орсон. Хувийн цэцэрлэгийн 12 мянга гаруй хүүхдэд хоолны мөнгө гэж хоёр дахин их мөнгө хувьсах зардал гэж олгосон.
Хоёрдугаар шатанд 11038 хүүхэд бүртгүүлсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд бүртгэл хамгийн өндөр байна. Ачаалал өндөртэй газруудын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7096 гаруй сул орон тоо байгаа. Урьдчилсан тооцооллоор зургаан хооронд ачаалал үүсэх магадлалтай байна. Мөн 10 гаруй байршилд орчин үеийн шийдэл бүхий гэр цэцэрлэгийг байгуулж, 2000 орчим хүүхдийг хамруулна” гэв.