Сүүлийн үед хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа билээ. Тэгвэл хүнсний дэлгүүр болон худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа талхны үнэ нэмэгдсэн байна.

"Мишээл" нэрийн талхны хувьд 1100 төгрөг байсан өдгөө 1200-1250 төгрөгөөр худалдаалж буй. Талхны үнэ өссөн шалтгааныг дэлгүүр, худалдааны төвийн худалдаачид "Үйлдвэрээс үнэ нэмсэн" гэж тайлбарлаж байгаа юм.

"Талх чихэр" ХК-ийн хувьд “Гурилын үнэ буюу түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн байгаа” гэсэн тайлбар өглөө.

Тухайлбал, "Мишээл" нэрийн талх үйлдвэрээс 1050 төгрөгөөр гардаг байсан бол одоо 1150 төгрөг, "Зуйван чех" нэрийн талх 850 төгрөг байсан бол 950 төгрөг болж үнэ нь нэмэгджээ. Мөн хэрчсэн, хөх тарианы талхны үнэ мөн адил өсчээ.

 

Х.Даваа