888 төсөлд шалгарсан төслийг ингэж зарж байна /бичлэг/
2014/06/03
Сүүлийн үед цахим ертөнцөөр нэгэн шуугиан тарьсан зар мэдээлэл гараад байгаа билээ. Тодруулбал, нэгэн зарын сонин дээр хэвлэгдэн гарсан зар юм. Уг зар дээр "Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн 888 төсөлд шалгарсан 4 тэрбум төгрөгний төслийг зарна. Зээлийг 6 сараас эхлээд хөгжлийн банкаар дамжуулан арилжааны банкаар олгоно. Үнийн дүнд он залуу том машин оруулж болно" гэжээ.
"Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг өнгөрсөн оны сүүлчээс энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээн авсан билээ.
Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийт 1151 төслийг Засгийн газарт хаяглан ирүүлсэн байна. Тэгвэл хүлээн авсан нийт төсөлтэй Хөгжлийн банкаар ахлуулсан Ажлын хэсэг танилцаж, 888 төслийг нь санхүүжилт олгох боломжтой хэмээн шалгаруулсан юм. Тэдгээрээс 757 нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл байгаа гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл дээрх зар нь иргэдийн дунд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй.
Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, арга хэмжээг авах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлжээ.
Энэхүү 888 төсөл бүгд санхүүжилт авна гэсэн үг биш бөгөөд банкны шалгуурт тэнцсэн төслүүд санхүүжилт авах боломжтой гэдгийг эх сурвалж хэллээ. Зээлийг 5 жил хүртэл хугацаатай олгох бөгөөд төгрөгөөр олгоно. Хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна гэсэн ерөнхий шаардлагыг тавьж байгаа юм байна.
Бид энэхүү зарын дагуу холбогдож төслөө яагаад зарах болсон шалтгааныг тодруулахад, ахад нь барьцаа хөрөнгө байхгүй учраас зарах гэж байгаа. Хүнсний үйлдвэр байгуулах төсөл юм байгаа юм. Барьцаа хөрөнгөтэй компанид өөрийнхөө компанийг зарчих санаатай. Энэ чинь Балдорж гэдэг хувь хүнд өгнө гэж батлагдаагүй. Компани нэр дээр байгаа учраас тэр компанийн эзэн нь та болчих байхгүй юу. 150 сая төгрөгөөр зарна" гэлээ.
Х.Даваа
Зочин · 2014/06/06
энэ засаг төрд авах юм алга Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байгааг мэдрэхгүй зөвхөн хэдэн компанийг ивээн тэтгэж өөрсдөө хагартлаа баяжиж байгаагаа ажил хийсэн гэж боддогоо болимоор байна Элдэв тендер төсөл гэх мэтээр төрийн мөнгийг залгидагаа болих цаг болжээ
Зочин · 2014/06/04
chingis bond budaa bolohnee heden hamaatan sadnaa bolson boloogui tosol bichuuleed bondiin mongiig tsoohuulee hubaagaad abchihiimaa lalruud daraan garah hohirliig hen toloh bol lalruud lab tolohgui
Зочин · 2014/06/04
altanhu*****n hiij baigaa ajil mongol dampyyrch hedhen hun tosloo zaraad alga bolj oriig n ard tumen toloh bolno doo harj baigaarai ter ued ene altanhuyag uy gej ****h bol
Зочин · 2014/06/04
********нууд танил талаараа олж авсан зүйлээ ингэж зарж мөнгө олдог юм байна л даа.
Зочин · 2014/06/04
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. Утас.: 99084179