Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 26-ны 22:58 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 23:29 цагт очиход 46 настай, хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй А  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.5 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байжээ. Аврагчид аврах олс ашиглан эсэн мэнд гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.