III улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
2022/10/28
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг.
Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.
Татварын төрлөөр нь харуулбал:
- Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
 - Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
 - Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар - 5,566 иргэн 3.7 сая төгрөг
 - Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
 - Газрын төлбөр - 2,113 иргэн 7.5 сая төгрөг
 - Автын агаарын бохирдлын төлбөр - 2,384 иргэн 6.9 сая төгрөг
 - Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
 - Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
 - Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна.
 
Мөн НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох учиртай. Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно.







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					